Сибирийн Чита хотын нэгэн өсвөр насны охин дайныг эсэргүүцсэн хэргээр 3.5 жилийн хорих ял сонсчээ. Тодруулбал, түүнийг дайны эсрэг граффити бичиж, цахим хаяг хөтөлсөн хэргээр буруутгасан байна. Энэ нь насанд хүрээгүй хүүхэд дайны эсрэг үзэл бодлоосоо болж шоронд хоригдож буй анхны тохиолдол юм.
17 настай Любовь Лизунова нь 19 настай Александр Снежков, 23 настай Владислав Вишневский нарын хамт 2022 оны аравдугаар сард саатуулагджээ. Лизунова тухайн үед 15 настай байсан гэсэн үг. Лизунова, Снежков нарыг “Росфинмониторинг” байгууллагаас алан хядагчид болон хэт даврагчдын бүртгэлд оруулсан. Ингэснээр шүүхийн шийдвэргүйгээр тэдний дансыг царцаах боломжтой болдог аж. Шүүх байгууллага Пүрэв гаригт Лизуноваг хоёр зүйл ангиар буруутган, залуучуудын хорих төвд 3.5 жил хоригдох ял оноожээ. Мөн түүний интернэт ашиглах эрхийг гурван жилээр хассан байна. Харин Снежковыг гурван зүйл ангиар буруутгаж, зургаан жилийн хорих ял оноожээ. Вишневскийг хэт даврах, эвдэн сүйтгэх үйл ажиллагаанд тусалсан хэргээр 1.5 жил хорих болсон байна.
Эх сурвалж: MOSCOW TIMES
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй