Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдөр бол томоохон редакцуудын дуу хоолойгоо өргөх өдөр. Тэд өнгөрсөн хугацаанд хараалгаж, цагдаад шалгуулж, цахимаар яллуулж хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хумиулсаар ирсэн. Улс төрчид, бохир бизнесмэнүүдийн нүдэнд орсон өргөс, зүрхэнд хурсан айдас ч байж чадсан. Хэцүү бэрхийг үл тоож, иргэдийн мэдэх эрхийн төлөө дуугарсан сэтгүүлчид, редакциуд өнөөдөр өөрийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх өдөр.
Гомдогсод
Гомдогсод буюу эрх мэдэлтнүүд эрэн сурвалжлах албатай редакцийн сул талыг олох гэж, тэдний нийтлэлийн бодлогод нөлөөлөх гэсэн оролдлогуудыг удаа дараа хийдэг. Зарим тохиолдолд процессийн алдаатай гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Мөн эрэн сурвалжлах сэтгүүлчдийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг зэргээс харвал Монгол улсад сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангасан хууль сул байгааг харуулж буй явдал юм.
Тухайлбал Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хоёрдугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл Монгол улсын Засгийн газар 2023 оны 11 дүгээр сард уг хуулийн тус заалтыг зөрчин “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” санал тавьж, маргаан дагуулж байв. Түүнчлэн эл явдалтай ижил төстэй хууль дүрмийг олноор дэглэж, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хумисан. Өөрөөр хэлбэл өнөөгийн улс төрчид сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрхэд хатуу цензур тогтоохыг удаа дараа оролдсон гэсэн үг.
Гомдогсод хэрхэн бий болдог вэ?
Уул уурхай, газар, төрийн сангууд, хууль анасан банкны дээрмүүдээс шалтгаалж өнгөрсөн хугацаанд асар олон нөлөө бүхий эрхмүүд эсэн бусын хэрэгт нэр холбогдсон. Тэдний ХОМ, тэдний хууль бус компаниуд, хамаарал бүхий этгээдүүд, гэмт үйлдлүүдийг нийтэд ил болгон зарласнаар гомдогсодын цуваа өдрөөс өдөрт өссөн. Өөрөөр хэлбэл бохир улс төрчид, бизнесмэнүүдийн тоо өссөнөөр тухайн редакцид ирэх гомдол, дуудлага олширдог гэсэн үг. Цаашилбал хуулийн байгууллага ашиглан тухайн редакцийн албаны сэтгүүлчдийг шалгуулах зэргээр дарамт учруулдаг.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүй яагаад хэрэгтэй вэ?
Монгол улс авлигын индексээрээ 2023 онд дэлхийн 180 орноос 121дүгээр байрт жагсаж, ардчилсан бус орнуудтай ижил дүнтэй үнэлэгдэв. Тэгвэл 2022 онд 180 орноос 116 дугаар байрт жагсаж байсан юм. Өөрөөр хэлбэл жил тутам авлига цэцэглэж байна гэсэн үг. Ийм учраас эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих нэн шаардлагатай байгаа юм. Ийм учраас эрэн сурвалжлах албатай редакцийг улс төрчид намнах гэж улайраад байдаг юм.
Ташрамд дурдахад манай эрэн сурвалжлах алба нэг жилийн хугацаанд нүүрс, ХААДС-ын зээл, Хөгжлийн банк, хууль бус газрын наймаа, эрх мэдэл, албан тушаалын хэргүүдийн талаарх 600 гаруй эрэн сурвалжлах материалыг бэлдэж, 38 цуврал бичлэгийг олон нийтэд түгээжээ. Энэхүү иргэдийн мэдэх эрхийн төлөө дуугарсны төлөө бид найман сарын турш платформууддаа хязгаарлалт тогтоолгож, удаа дараа шалгагдлаа.
ГОМДОГСОДДОО БАЯРЛАЛАА
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ