Засгийн газрын нэр бүхий сайд төрийн нууц задруулсан хэрэгт холбогдсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд хөвөрч байна. Улмаар уг хэрэгт энгийн иргэнийг татан оруулж, буруутгаж буй аж. Өөрөөр хэлбэл төрийн нууцыг хадгалах ёстой албан тушаалтан төрийн нууц задалсны бурууг энгийн иргэн үүрэх нөхцөл байдал үүсжээ.
Тэгвэл Төрийн нууц задруулсан гэх сайд анхаарал татаж буй эгзэгтэй үед Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нарын нэрс хүчтэй яригдаж байгаа юм. Учир нь тэд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцын гол тоглогчид бөгөөд хэн хэн нь Архангай,Өвөрхангай,Баянхонгор аймгийн тойрогт нэр дэвшихээр горилж буй. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэний Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж буй Ерөнхийлөгчийн итгэлт хүмүүс. Нам дотроо сонгуулийн зодоонтой байгаа учраас төрийн нууцыг задруулсан байж болзошгүй гэж үзэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Өөр хэсэг эх сурвалжийн мэдээлж буйгаар “Төрийн нууцад хамаарах хэрэг тул Л.Оюун-Эрдэний хамаарал бүхий сайд нарын нэг. Тэд улс төрийн нөхцөл байдлыг эргүүлэхийн тулд Б.Батцэцэг,Г.Сайханбаяр нарыг өмнөө барьж байна” гэж мэдээлсэн юм. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр байж болзошгүй аж.
Ямартай ч улс төрийн хүрээнд яригдаж буй төрийн нууц задруулсан сайд хэн байх нь цаг хугацааны эрхээр ил болно. Гагцхүү эл хэргийг олон нийтэд мэдээлж, шударгаар хариуцлага хүлээлгэх нь зүйтэй биз ээ.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй