surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Нийт нэр дэвшигчдээс 11,696 нь эрэгтэй нэр дэвшигч байгаа нь 67.7 хувийг эзэллээ

Нийт нэр дэвшигчдээс 11,696 нь эрэгтэй нэр дэвшигч байгаа нь 67.7 хувийг эзэллээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль маргааш болохтой холбогдуулж Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2024.10.10/ мэдээлэл хийлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.ДЭЛГЭРНАРАН:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санал хураалт маргааш /2024.10.11/ болох гэж байна. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр 09:00 цагт улсын хэмжээнд эхэлсэн.
Энэ удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт  07:00-20:00 цагийн хороонд болно.  Улсын хэмжээнд нийтдээ 2230 хэсгийн хороо, 25,600 төрийн албан хаагч ажиллаж байна.
Үүнээс мэдээлэл технологийн 166 багт 2683 багийн гишүүн ажиллаж, автоматжуулсан системийг шийдэрлэж, санал хураахад бэлэн болголоо. Улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн 2037 ажилтан ажиллахаар байраа эзэлсэн, санал хураалт зохион багуулахад бэлэн.

Сонгууль зохион байгуулахад аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулахаар цагдаа, онцгойгийн албан хаагчид бэлэн байдлаа хангасан. Цагдаагийн байгууллагаас өчигдөр нийтдээ 10600 албан хаагч, 500 гаруй тээврийн хэрэгсэл бэлэн болсон гэдэг мэдээллийг өгсөн.

Улсын хэмжээнд энэ удаагийн орон нутгийн сонгуульд 10 нам, нэг эвсэл 8031 мандатын төлөө 17,278 нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнээс 268 нь бие даагч. 17,278 нэр дэвшигчээс 5582 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа нь нийт нэр дэвшигчдийн 32.3 хувийг эзэлж байна. Нийт нэр дэвшигчдээс 11,696 нь эрэгтэй нэр дэвшигч байгаа нь 67.7 хувийг эзэллээ. Мөн нэр дэвшигчдийг дагаж, 104,500 менежер, шадар туслахууд ажиллалаа. Санал хураах ажиллагааг ажиглахаар 10 нам, нэг эвсэл, төрийн байгууллага болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 17,800 ажиглагч бэлэн болж, бүртгүүлэн үнэмлэхээ авсан.

Өнөөдөр 09.00 цагаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураалт эхэлсэн. Улсын хэмжээнд нийтдээ  18,033 иргэн саналаа өгөхөөр хүсэлт ирүүлсэн, 7500 чиглэлд явж, санал хураалтыг зохион байгуулж ажиллаж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран гаргасан дүн мэдээгээр улсын хэмжээнд нийтдээ 2 сая 246 мянган 164 хүн хүн саналаа өгөхөөр байгаа. Үүнээс 1 сая 146 мянга нь орон нутагт, 1 сая 100 мянга нь Улаанбаатар хотод саналаа өгнө.

Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байгуулсан.  Техник хангамжийн хувьд санал тоолох төхөөрөмжийг 1500-гаас дээш сонгогчтой хэсгийн хороод дээр хосоор нь буюу хоёр төхөөрөмж байршуулж байна.  Нийтдээ 2824 төхөөрөмжийг хуваарилж, санал хураахад бэлэн болгосон. Улсын хэмжээнд байгуулсан хэсгийн хороодооос 381 нь интернэтийн сүлжээгүй байсан. Түүнд, Старлинк ашиглаж санал хураалтын дүнг дамжуулах бололцоотой болсон.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.ДЭЛГЭРСАЙХАН:
Орон нутгийн сонгууль болохтой холбогдуулж шилжилт хөдөлгөөнийг 2024 оны наймдугаар сарын 12-нд хаасан. Аравдугаар сарын 12-ноос шилжилт хөдөлөгөнийг нээнэ. Есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 6-нд сургалтууд зохион байгуулгдаж, хоёр удаа сонгогчийн нэрсийн жагсаалт хэвлэгдэж хэсгийн хороодод хүргэгдсэн. Есдүгээр сарын 12-нд сонгогчийн нэрсийн жагсаалт хэвлэгдээд есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд бүх хэсгийн хороодод хүргэгдсэн. Аравдугаар сарын 6-нд сургалтаа дуусгаад сонгуулийн өдөр хэрэглэгдэх нэрийн жагсаалтыг хүргүүлсэн.

Сонгуульд хэрэглэгдэх техник, программ хангамж дэд дэд бүтцийн асуудал байдаг. Энэнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо, Цахим хөгжлийн яам, тагнуулын байгууллагаас оролцсон ажлын хэсэг байдаг. Энэ ажлын хэсгээр бүх тоног төхөөрөмж, программ хангамж системдээ итгэмжлэл авдаг. Итгэмжлэлийн гэрчилгээг авсан байгаа. Тагнуулын байгууллагын хяналт дор бүх техник хэрэгсэл очсон. Мөн Улсын бүртгэлийн 2337 итгэмжлэгдсэн ажилтан ажиллахаар бэлтгэлээ хангасан. Нийт 2230 хэсэг байгаа, үүнээс 1715 нь орон нутагт байгаа. Улсын хэмжээнд 2 сая 246 мянган сонгогч байгаа.

Улсын бүртгэлийн байгууллага улс төрийн намуудтай 4-5 удаа уулзалтууд хийсэн. Сонгуулийн мэдээллийн сан дээр нягтлан шалгах үйл ажиллагаа хийсэн. Ямар нэг зөрчилгүй байна гэдгийг өнгөрсөн долдугаар сарын 5-нд баталгаажуулсан. Нэрийн жасгаалт дээр нягтлан шалгах баталгаажуулах ажил хийсэн. Нэрийн жагсаалт дээр асуудал гараагүй, цаашдаа ч гарахгүй. Сонгуулийн ерөнхий хороонд нэг иргэний 10 хаягийн мэдээллийг шалгах гомдол ирснийг шалгаж өгсөн. УБЕГ  хаяг дээрээ хэдэн сонгогч байгаа вэ гэдэг мэдээллийг хангасаар ирсэн. Өнөөдрийн байдлаар 26,464 иргэн хаягийн мэдээлэлтэйгээ танилцсан байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1