Шон "Дидди" Комбс есдүгээр сарын 16-нд бэлгийн наймаа, хүчирхийллийн хэргээр баривчлагдсан бөгөөд шүүхийн сонсгол Лхагва гаригт боллоо. Тэрбээр шүүхэд мэдүүлэг өгөхдөө холбооны агентууд болон прокуроруудыг мэдээллийг нь хууль бусаар задруулсан гэж буруутгав. Шүүх хурлаас өмнө мэдээллүүд задарсан нь тангарагтны бүрэлдэхүүнд сөргөөр нөлөөлж, Шон Комбсын шударгаар шүүлгэх эрхийг үгүйсгэсэн гэж түүний өмгөөлөгч мэдүүлжээ. Шон Комбсын 2016 онд тухайн үеийн найз бүсгүй Касандра Вентура руу дайрч буй дүрс бичлэг шүүх хурлын өмнө задарсан. Уг бичлэг болон Шон Комбсын гэрт нэгжлэг хийсэн зэрэгт хууль, шүүхийн байгууллагынхныг буруутгаж байна. Прокурорууд Шон Комбстой холбоотой олон терабайт цахим материал зэрэг хэргийн томоохон нотлох баримтуудыг гаргаж ирсэн байна.
Шүүх хурлыг ирэх хавар буюу 2025 оны дөрөв, тавдугаар сард явуулах хүсэлтэй байгаагаа Шон Комбс илэрхийлжээ. Эргэн сануулахад, Шон Комбсын хохирогч гэх 60 эрэгтэй, 60 эмэгтэй нийт 120 хохирогч гарч ирсэн бөгөөд тэд бүгдээрээ шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон. 120 хүний 25 нь хүүхэд, тэр дундаа хамгийн залуу хохирогч нь найман настай гэсэн мэдээлэл байна.
ЭХ СУРВАЛЖ: ABC
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо