Шинэ долоо хоногийн өдрийн зурлагад тань юу өгүүлэв. Энэ долоо хоногийн /2024.X.14-X.20/ өрнийн зурхайг хүргэж байна.
Хонь
Завгүй бөгөөд шинэ боломжоор дүүрэн долоо хоног. Та шинэ хоббитой болох, аль эсвэл танд баяр баясал авчирдаг өмнөх сонирхлоо дахин хөөж магадгүй. Олны анхаарлын төвд орж, өөрийн авьяас чадвар, шинэ санаагаа нотлон харуулах гайхалтай боломж ирж байна. Өөртөө итгэх итгэл тань хэдий 100 хувь байлаа ч гэнэтийн шийдвэр гаргахдаа болгоомжтой хандаарай. Хэт их урам зоригоо үр бүтээлтэй ажил хэрэг болгоход зарцуулаарай. Бүтээлч шийдэл, санаагаа танилцуулбал амжилтад хүрэх магадлал өндөр байна. Хайр дурлалын шинэ харилцаа тогтооход тохиромжтой. Хэрвээ та хостой бол харилцаагаа бэхжүүлж, хүсэл тэмүүллээ сэргээхийг зөвлөе. Гэр бүлийн харилцаа халуун дулаан, тааламжтай байна.
Үхэр
Хувь хүний хөгжил дэвшилдээ анхаарал хандуул. Заавал гадуур гарах гэлгүй гэртээ илүү их цагийг өнгөрөөж болно. Сэтгэл зүйтэй холбоотой аливаа шийдэгдээгүй асуудлуудаа шийдэхэд тохиромжтой. Гэр бүлийн дотоод асуудлаа шийдэхдээ өөр лүүгээ өнгийж, зүрх сэтгэлээ чагна. Гэр орноо цэвэрлэх, засч сэлбэх зүйлд цаг гаргах зэрэг нь танд тайтгарал, амар амгаланг авчирна. Ажил, амьдралын тэнцвэрт байдлаа хадгалахыг хичээ. Зарим тохиолдолд гэрээсээ ажиллах нь танд илүү ашигтай байж магадгүй. Эсвэл ажлын байраа илүү тохь тухтай болгоход санаа тавиарай. Ганц бие хүмүүс аюулгүй байдалд тань санаа тавьсан хэн нэгэнд татагдана. Далд нуугдсан шарх тань хөндөгдөж магадгүй.
Ихэр
Урам зориг, боломжоор дүүрэн долоо хоног. Таны төрөлхийн сийрэг оюун ухаан, алиа шооч зан тань алт эрдэнэс адил гялалзаж, бусадтай харилцах харилцааг илүү хөнгөвчилнө. Үүнийхээ ачаар та бусадтай утга учиртай яриа өрнүүлэн, шинэ зүйл сурч, санал бодлоо үр дүнтэйгээр хуваалцаж чадна. Таны оюун ухаан ердийнхөөс илүү хурц байснаар асуудлыг хурдан, хялбархан шийдэж чадна. Гэхдээ хэт их мэдээллээр тархиа дүүргэж, ачаалах хэрэггүй. Олон ажил зэрэг амжуулах чадвар тань сайн байна. Хайр дурлалын харилцааг ч бас амархан үүсгэх магадлалтай. Нэгэнт үүссэн харилцааг бат бөх байлгах эсэх нь хамгийн чухал гэдгийг санаарай.
Мэлхий
Санхүүгийн байдал санаа сэтгэл зовооно. Нэн тэргүүнд шаардлагатай зүйлсээ үнэлж, ангил. Мөнгө, эд хөрөнгө, аюулгүй байдалтай тань холбогдох эсэхээс үл хамааран ерөнхийдөө амьдралдаа илүү их эмх цэгцийг төлөвшүүлэх шаардлагатай байна. Санхүүгийн төлөвлөгөөгөө эргэн харах, хөрөнгө оруулалтын хувилбаруудыг судлах, орлогоо нэмэгдүүлэх арга замыг хайх хэрэгтэй. Гэхдээ эцсийн эцэст мөнгө бол жинхэнэ баялаг биш гэдгийг санаарай. Жинхэнэ баялаг бол таны ур чадвар, зан чанар. Өөрийгөө үнэлэх, итгэлтэй байх нь амьдралын бүхий л талбарт амжилтад хүрэх гол түлхүүр. Энэ долоо хоногт шаардлагагүй үрэлгэн байдлаас зайлсхий. Тансаг зүйлд уруу татах хэн нэгэн гарч ирж магадгүй. Ирээдүйн зорилгод тань нийцсэн зүйлд л хөрөнгө оруулахыг хичээ.
Арслан
Хувь хүний өсөлт хөгжилдөө анхаарал хандуул. Үүнд оюун санааны болоод сэтгэл зүйн өсөлт хөгжил аль аль нь хамаарна. Шинэ зүйл эхлүүлэхэд тохиромжтой. Төрөлхийн манлайлах чадварынхаа ачаар зорилгоо тууштай хэрэгжүүлэх урам зориг дүүрэн байна. Амьдрал тань бүрэн дүүрэн таны гарт байна. Бусад хүн таныг хэрхэн үнэлж байгаагаас шалтгаалаад өөртөө дүгнэлт хийж, өөрчлөлтийг хүсч магадгүй. Энэ байдлыг ухаалгаар ашиглан өөрийгөө хэн гэдгийг харуулахыг хичээ. Хэт хувиа хичээж, захирангуй байх хэрэггүй. Юу ч болж байсан бусдын мэдрэмжийг хүндэтгэх нь чухал. Та өөрөө өөрчлөгдөхийн хэрээр гэр бүлийн байдал ч өөрчлөгдөнө. Гэр бүлийн хүнтэйгээ утга учиртай гүнзгий яриа өрнүүлэхэд тохиромжтой.
Охин
Түр завсарлага авч, амьдралаа эргэцүүлэн бодох долоо хоног. Аливаад үргэлж адгаж сандарч байхын оронд энэ цаг хугацааг тайван, таатай хүлээж ав. Тод зүүдлэгдсэн зүүд зөнтэй байх магадлалтай. Эсвэл бичиж тэмдэглэсэн байсан мөрөөдөл тань биелэх магадлалтай. Өнгөрсөн үеэс хуримтлагдсан асуудлуудаа зоригтой ил гаргаж тавь. Энэ нь танд эдгэрэх, хувь хүнийхээ хувьд өсч дэвжих боломжийг олгоно. Хэцүү ч гэлээ өөрийгөө хүчирхэгжүүлэх чухал үе. Сэтгэл зүйн асуудлаа өөрөө бие даан шийдвэрлэж чадамгүй бол мэргэжлийн хүнд хандаж болно. Ажил мэргэжлийн хувьд зогсонги үе мэт санагдана. Арга хэмжээ авах гэж яаралгүй анкетаа шинэчлэх, шинэ ур чадвар эзэмших, ирээдүйн зорилгоо эргэцүүлэн бодоход анхаарлаа хандуулаарай.
Жинлүүр
Нийгмийн хүрээллээ тэлэх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцоход тохиромжтой долоо хоног. Шинэ найз нөхөдтэй болохын зэрэгцээ хуучны танилуудтайгаа холбоо тогтооно. Хувийн хүсэл хэрэгцээгээ хамт олны үүрэг хариуцлагатай хольж хутгахаас зайлсхийх хэрэгтэй. Урт хугацааны зорилго тэмүүллээ эргэцүүлэн бод. Найз нөхөд эсвэл ижил зорилготой хүмүүстэй ярилцсанаар цаашдын зам мөр тань илүү тод гэрэлтэнэ. Таны цаашдын карьерт нийгмийн сүлжээ, хамтын ажиллагаа чухал. Асуудалтай байгаа харилцаагаа шийдвэрлэе гэвэл бусдад төдийгүй өөртөө ч гэсэн шударга хандахыг зөвлөе. Нарийн ширийн зүйлстэй хэт хутгалдалгүй зарим зүйлийг том зургаар нь хараарай.
Хилэнц
Ажил мэргэжилдээ ахиц дэвшил гаргах долоо хоног. Ахлах албан тушаалтан болон бусад хамт олныхоо анхаарлыг татна. Энэ нь хөшигний ард байсан шинэ боломжуудыг ил гаргаж ирж магадгүй. Ажил мэргэжилтэй холбоотой шийдвэр гаргахдаа зөн совиндоо найдаад үзэхэд гэмгүй. Учир нь таны зөн совин, мэдрэмж энэ долоо хоногт маш хүчтэй байна. Гэхдээ удирдах албан тушаалтантайгаа эрх мэдлийн маргаан үүсгэхээс болгоомжил. Манлайлал гэдэг бол зөвхөн хувийн амжилтыг хэлэхгүй. Бусдад зорилгодоо хүрэхэд нь тусалдаг хүнийг жинхэнэ манлайлагч гэж хэлдэгийг санаарай. Амбицын араас хэт хөөцөлдөх хэрэггүй. Бусадтай ижил тэгш, эерэг хандлагатай харилцахыг хичээгээрэй.
Нум
Оюун ухаан, сэтгэлгээг тань сорьсон үйл ажиллагаанууд таныг хүлээж байна. Энэ бол өөрийгөө хэн гэдгийг батлан харуулах сэтгэл хөдөлгөм үе. Шинэ санал санаачлага байгаа бол түүнийгээ зоригтой дэвшүүлэн, утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлээрэй. Мөн удаан хүлээсэн аяллаа төлөвлөж эхлэхэд тохиромжтой. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, эерэг зүйлд анхаарлаа төвлөрүүлснээр амьдралын зам, зорилго тань тод зурайна. Гэхдээ аливааг хэт томоор харж, ерөнхийлсөөр нарийн ширийн зүйлсийг орхигдуулсан байх вий, анхаараарай. Боловсрол, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, олон улсын харилцааны салбарын мэргэжилтнүүд ажил хайж байгаа ашигтай гэрээ хэлцэл хийж магадгүй. Хувь, хувьсгалын бүх л асуудалд уламжлалт хэв маягаас зайлсхий.
Матар
Таагүй үнэнтэй нүүр тулах долоо хоног. Хүрээлэн буй орчиндоо та үнэхээр зохицож чадаж байна уу үгүй юу гэдгээ үнэл. Заримдаа зөн совиндоо итгээд үзэхэд гэмгүй. Суралцах, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэх тань хүчтэй байна. Зөрчилдөөнөөс зугтах хэрэггүй. Энэ нь үргэлж муу зүйлийг даллан дууддаг юм биш. Заримдаа зөрчилдөөн нь амьдралыг харах өнцгийг өөрчилдөг. Сэтгэл судлал, санхүү, хууль шүүхийн чиглэлээр ажил хайж буй хүмүүс амжилт олж магадгүй. Ганц бие хүмүүс хэн нэгний нууцлаг, ээдрээтэй зан байдалд татагдана. Гүн гүнзгий холбоо тогтоохоосоо өмнө судлах, таньж мэдэхэд цаг гаргаарай. Гэр бүлийн харилцаанд өнгөрсөн элэрсэн баларснаа мартах хэрэгтэй. Өшөө хорслыг мартаж, амар амгаланг эрхэмлэ.
Хумх
Харилцааны хувьд асуудалтай долоо хоног. Таны сэтгэл санаа уналт босолт ихтэй савлагаатай байна. Тэнцвэргүй байдлыг арилгах, эрүүл харилцааг бий болгохыг чармай. Бие даасан байдал хэдий сайхан ч гэлээ бусдаас харилцан хамааралтай байх нь мэдэгдэхүйц өсөлтийг авчирдаг хүчин зүйл мөн. Та бусдын өнцгөөс аливааг харж сурах хэрэгтэй. Энэ нь цаашилбал зөрчилдөөнийг шийдвэрлэх, буулт хийх чадварыг танд төлөвшүүлнэ. Бусдын өнцгөөр харлаа гээд тэдний хэрэгцээг хангахын тулд өөрийгөө алд гэсэн үг биш шүү. Бүх зүйлд тэнцвэр хамгийн чухал. Ганц бие хүмүүс дутууг нь дүүргэх, өсөлт дэвшилд нь тус нэмэр болох хэн нэгнийг олно. Өвөрмөц сонин шинэ санаа төрвөл түүнийгээ бусадтай хуваалцахаас бүү татгалз.
Загас
Илүү зохион байгуулалт, эмх цэгцийг танаас шаардах долоо хоног. Эмх цэгцийг өдөр тутмын амьдралдаа хэвшил болго. Ингэснээр цэцэглэн хөгжих орон зайг өөртөө бий болгож чадна. Мөн ухаалаг сонголт хийх боломжийг өөртөө олгоно. Эрүүл мэндийн жижиг асуудлыг тоохгүй орхиж болохгүй. Дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм зэргийг амьдралдаа хэвшүүл. Эмчид үзүүлнэ гээд өчнөөн өдөр сар өнгөрсөн бол энэ долоо хоногт үүнийгээ гүйцэлдүүл. Жижиг өөрчлөлтүүд нь таны ерөнхий төлөв байдлыг сайжруулахад ихээхэн тустай. Ажлын орчноо сайжруулж, хамт олонтойгоо харилцаагаа бэхжүүлэхэд тохиромжтой. Ганц бие хүмүүс сайн дурын үйл ажиллагаанд оролцох далимдаа боломжит хэн нэгэнтэй танилцах магадлалтай.
Хорт хавдраар нас барсан Хизер бүсгүйн охиндоо бичсэн захидал
2024.11.14 10:00
Алдартнуудын замналыг харуулсан хөдөлгөөнт зургууд
2024.11.14 09:09
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ