Улаанбаатар хот өвөлдөө мөсөн гулгуурын талбай болчихдог нь нууц биш. Олон жилийн энэхүү хүндрэл бэрхшээлийг нийслэлчүүд олон аргаар давж туулж ирсэн. Сүүлд бүр "ОЦОН ШУВУУ" байрлалаар алхаж байхыг уриалаад авсан удаа бий. Тэгвэл энэ онд явган хүний замыг шинэчилж, нийтийн эзэмшлийн зам талбайг засаж янзлахад 45.6 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас одоогоор дараах тендерүүдийг зарлаад байна. Тодруулбал Чингисийн өргөн чөлөөний хоёр хэсгийн явган хүний зам, талбайн тохижилтын ажилд нийт 4.8 тэрбумын тендер зарлажээ.
Нийслэлд 66 мянган мкв гантиг чулуун зам байснаас жил бүр барзгар чулуун хавтангаар сольж янзалсны хүчинд одоогийн байдлаар 30 орчим мянган мкв гантиг чулуун зам байгаа аж.
Тухайлбал, Арслантай гүүр, Сүхбаатарын талбай, Улаанбаатар галерей, МУИС зэрэг хамгийн их хүн зорчдог газруудад цас хялмаалах төдийд хүндрэл үүсдэг. Өнгөрсөн онд явган хүн зорчиход эрсдэлтэй нийт 84 байршлын налуу хэсгийг барзгар хавтангаар сольсон.
Харин өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд давс, бодисын нөөцлөлт 80 хувьтай үргэлжилж байгаа аж. Тодруулбал Өнөөдрийн байдлаар 5500 тонн давс, 4000 тонн бодис нөөцөлсөн. Дараагийн шатны нөөцлөлт худалдан авалтын болон тээвэрлэлтийн шатдаа явж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт УБЗАА-наас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Өвөлд бэлэн” арга хэмжээг зохион байгуулсан. Тус арга хэмжээнд нийт 37 байгууллагын 1000 гаруй зам талбайн үйлчлэгч оролцсон юм. Энэ үеэр гудамж, зам талбайд ашиглагдах 300 гаруй машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангажээ. Өнгөрсөн онтой харьцуулахад энэ онд машин техникийн бэлэн байдал 30-40 хувь нэмэгдсэн нь хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийсэнтэй холбоотой гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн