Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахтай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-ны өдрөөс зогсоогоод байв.
УБЕГ-аас тодруулснаар "Орон нутгийн ихэнх хэсгийн хороодод хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн нэмэлт санал хураалт өчигдөр нэлээд хэсэгт зохион байгуулагдаж дууссан. Тодорхой тооны хэсгийн хороонд ирэх долоо хоногийн амралтын өдөр буюу аравдугаар сарын 19-нд нэмэлт санал хураалт явагдана.
Иргэний шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс сэргээж байна. Иргэд харьяа дүүрэг болон Улсын бүртгэлийн төвүүдэд хандаж эсвэл цахимаар шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэж болно" гэв.
Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт болон дахин санал хураалт явагдах нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг тухайн нэмэлт болон дахин санал хураалт явагдаж дуустал үргэлжлүүлж, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан байдаг. Өчигдөр буюу аравдугаар сарын 13-нд 19 аймгийн 74 сумын 81 хэсэгт нэмэлт санал хураалт явагдаж дууссан тул иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сэргээхээр болжээ.
Харин аравдугаар сарын 19-ний Бямба гарагт 4 сумын 6 хэсэгт нэмэлт санал хураалт зохион байгуулагдах юм байна
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй