Оршин суудаг хаяг, нэр нь тодорхойгүй 35-40 орчим настай эрэгтэй хүний цогцос найман хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах худгаас олдсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар ОБЕГ "Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд дулааны худаг дотроос цогцос гаргуулах шаардлагатай байна гэсэн дуудлагыг тус дүүргийн цагдаагийн II хэлтсээс 10 дугаар сарын 06-ны өдрийн 12.12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, оршин суугаа хаяг нэр тодорхойгүй иргэн /35-40 орчим настай, эрэгтэй/ нь 1.3 метр гүн дулааны худаг дотор нас барсан байдалтай байсныг 22 минут ажиллан гаргаж, БГД-ийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн" хэмээсэн.
Харин ЦЕГ-аас тодруулахад "Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд дулааны худаг дотроос олдсон цогцсын талаар шалгалт хийсэн. Ингэхэд ямар нэгэн гэмт хэргийн холбогдолгүй, урьдчилсан байдлаар архины хордлогын улмаас амиа алдсан эрэгтэй хүний цогцос болох нь тогтоогдсон. Мөн тухайн худагт удаан хугацаанд байгаагүй болох нь шинжилгээний дүгнэлтэд харагдаж байна. Бид тухайн цогцсыг ар гэрт нь хүлээлгэн өгсөн" хэмээсэн юм.
Чех дэх Монгол улсын ЭСЯ-наас анхааруулж байна
2025.01.14 17:47
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй