surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ХХБ АНУ-ын хөгжилийн санхүүжилтийн корпрацитай урт хугацааны санхүүжилтийн гэрээг үзэглэлээ

ХХБ АНУ-ын хөгжилийн санхүүжилтийн корпрацитай урт хугацааны санхүүжилтийн гэрээг үзэглэлээ

Худалдаа, хөгжлийн банк нь АНУ-ын Засгийн газрын агентлаг, Олон Улсын Хөгжлийн Санхүүжилтийн Корпорац буюу ХСК (“U.S. International Development Finance Corporation” эсвэл “DFC”)-тай санхүүжилт олгох тухай гэрээг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулснаар урт хугацааны хөнгөлөлттэй санхүүжилтийг амжилттай татлаа.
Энэхүү гэрээг үзэглэснээр Монгол Улсаас банк санхүүгийн байгууллага ХСК-аас шууд санхүүжилт босгосон анхны тохиолдолд болж байгаагаараа онцлог юм. Нийт 120 сая ам.доллар хүртэлх дүнтэй, 7 жилийн хугацаатай тус санхүүжилтийг авснаар Худалдаа, хөгжлийн банк нь Монгол Улс дахь бичил ба жижиг, дунд үйлдвэрлэл (БЖДҮ), эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд, мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дамжуулан зээл олгох замаар тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх боломжийг бий болголоо.
АНУ-ын Засгийн газраас 2018 онд баталсан “BUILD” (“Better Utilization of Investments Leading to Development”) актын хүрээнд ХСК анх үүсгэн байгуулагдаж, хөрөнгө оруулалт, санхүүжилт, техник туслалцаа болон улс төрийн даатгал олгох, мөн ТЭЗҮ боловсруулахад дэмжлэг үзүүлэх замаар хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт, тогтвортой байдал, амьжиргааны түвшин нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг байна. Үүний зэрэгцээ БЖДҮ болон эмэгтэй бизнес эрхлэгч нарт санхүүжилт олгох замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлдэг байна.
Олон улсын санхүүгийн корпорацаас гаргасан тооцооллоор Монгол Улсад тогтвортой, ногоон эдийн засгийг бий болгоход жилд дунджаар 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг мэдээлсэн байна. Энэхүү санхүүжилтээр дамжуулан Худалдаа, хөгжлийн банк нь Монгол дахь ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөдөө аж ахуйд хөрөнгө оруулахаар зэхэж буй БЖДҮ эрхлэгчид болон эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
Худалдаа, хөгжлийн банк нь 2030 он гэхэд 2 тэрбум ам.долларын ногоон санхүүжилтийг Монголын эдийн засагт олгох урт хугацааны зорилгынхоо хүрээнд, олон улсын гаднын байгууллагуудаас хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжилт босгохоор идэвхтэй ажиллаж байна.
Мөн Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноос хойш анх удаа АНУ-ын “Bank of New York Mellon” банканд ам.долларын клирингийн данс нээж дэлхийн ам.долларын төлбөрийн системд дахин холбогдсон билээ. Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсын тэргүүлэгч санхүүгийн байгууллагын хувьд АНУ-ын томоохон санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийн хурдасгуурын үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийн төлөө ажиллаж,олон улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлж байгааг илтгэж байна.
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1