47 настай эрэгтэй 10 гаруй жил хамтран амьдарсан эмэгтэйхээ охиныг хүчиндсэн хэрэг энэ оны нэг сард гарсан байна.
Тухайн хэргийг тодруулбал 2024 оны нэгдүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 47 настай эрэгтэй гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охины хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогдсон байна.
-Хохирогч: Айгаад ээждээ хэлж чадалгүй байсаар зориглоод хэлсэн
Хохирогчийн зүгээс дараах мэдүүлгийг өгсөн байна.
“...Би 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 00.00 цагийн орчимд гэртээ орсон. Хойд аав тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Тэр хүн манай ээжийг зодоод байдаг учраас би айгаад ээждээ хэлж чадалгүй байж байгаад зориглоод хэлсэн. Тэгтэл ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би энэ хүнтэй дахиж хамт баймааргүй байна. Миний ээж нэгдүгээр сарын 15-ны өдөр өөрийнхөө хамгийн том эгч болох Ц-г гэрт нь асарч байсан. Тухайн үед ээжийн том эгчийн бие нь муудаад асаргаанд байх шаардлагатай болохоор ээж сахиж, асрахаар болсон юм. Ээж долоо хоног гаран хугацаанд гэртээ ирэлгүй, эгчийгээ сахиж байсан. Тэр хооронд хойд аав бид хоёр хамт амьдарч байсан. Энэ үед намайг хүчирхийлсэн. Намайг зодож байгаагүй ч ээжийг зоддог байсан" хэмээн мэдүүлжээ.
-Шүүгдэгч: Гэм буруугаа хүлээж байна
Харин шүүгдэгч буюу хүчингийн хэрэг үйлдсэн этгээд дараах мэдүүлгийг өгсөн байна.
Би тай 2010 онд танилцаад хамтран амьдарч байгаа. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Өмнө нь гэрлэлтийн баталгаагаа салгуулаад, түүнээс хойш батлуулах гээд амжаагүй. тай танилцахад охин долоон настай, нэгдүгээр ангийн хүүхэд байсан ба хэрэг гарах хүртэл нэг гэрт хамт амьдарч байсан. Хүүхэд болохоор эрхлүүлээд, аав охины харилцаагаар л харьцдаг байсан. Сүүлийн хэргийн хувьд миний буруу, гэм буруугаа хүлээж байна.
Хамтран амьдрагч бид хоёрт дундаасаа төрсөн хүүхэдгүй. Хохирогчтой утсаар холбогдох боломжгүй байсан. Миний бие өөрийн хүсэлтээр, өөрийн өмчлөлд байгаа эд хөрөнгө буюу 2010 оноос хойш амьдарч байх явцад бий болсон өмч хөрөнгөөсөө татгалзаж, дагавар охины нэр дээр шилжүүлж өгнө гэж бодож байгаа.
Би гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид сэтгэл санааны хохиролд өөрийн нэр дээр байдаг компани, жижиг дунд үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор авсан газар, өөрийн нэр дээр байгаа 2 машин зэрэг бүх эд хөрөнгөө өгөх хүсэлттэй байна.
Миний хувьд өмнө амьдрал зохиож байсан, хоёр охинтой. Хороо дээр бүртгэлтэй явж буй ам бүлийн тодорхойлолтоор ам бүл дөрөв гэж мэдүүлэг өгсөн. Хохирогчид газар эзэмших эрхийг шилжүүлээд өгөх талаар өмгөөлөгчөөр дамжуулаад хүсэлтээ гаргасан. Би өөрийн үйлдсэн гэм буруу дээрээ гэмшиж байна. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж, ичиж байна. Хожим хойно ойлгоосой гэж хүсэж байна. Ял эдлэх байх хугацаандаа сайн хүмүүжнэ. Миний хорих ялыг хөнгөрүүлж өгөөч гэж хүсэж байна....”
-Хохирогчийн ээж: Тэр ширүүн догшин авиртай, намайг 10 гаруй удаа зодож байсан-
Би хамтран амьдрагчтайгаа 2010 оноос хойш охиныхоо хамтаар нэг гэрт хамтран амьдарч байгаа. Бид хоёр гэрэлтийн баталгаа байхгүй. Энэ хүн өмнө нь миний охинд бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн эсэх тийм зүйл анзаарагддаггүй байсан. Манай охин хэлэхдээ буйдан дээр суугаад бэлэг эрхтнээ оролдоод байж байдаг байсан гэж хэлсэн.
Тэр ширүүн догшин авиртай, намайг 10 гаруй удаа зодож байсан. Гэхдээ би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Миний бага охины хаясан гэх утсан дээр нь намайг зодож байгаа бичлэг байдаг байсан. Одоо энэ хүнийг гэрт ирээд, энэ талаар цагдаад мэдэгдлээ гээд яаж ч магадгүй учраас тусдаа баймаар байна.
Тухайн үед миний том эгч Ц. онош тогтоогдохгүй өвчтэй, биеийн байдал нь хүнд байсан тул би нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш том эгч Ц.гийн гэрт эгчийгээ асарч сахиурын ажил хийж байсан. Түүнээс хойш 7 хоног орчим гэртээ очоогүй ба тэр хооронд ийм зүйл болсон байсан" хэмээсэн юм.
Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын дүгнэлтээр хохирогчийн биед гэмтэл тогтоогдоогүй.
-Шүүгдэгч өмнө нь “Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан” гэмт хэрэгт холбогдож байсан-
Шүүгдэгч нь урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан “Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт, шүүхийн шийтгэх тогтоол баримттай байна.
-Анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 5 жил зургаан сарын ял оноов-
Шүүх, шүүгдэгч өөрийн дагавар охины хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, шударга ёсны зарчимд нийцүүлэн,
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож,
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад ялын хэмжээний дотор 5 жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ