НҮБ-аас гаргасан тайланд Орос-Украйны дайн эхэлснээс хойш хүн худалдаалах гэмт хэрэг эрс өсөх магадлалтай байгаа талаар бичсэнийг Олон улсын хамтын нийгэмлэгээс анхааруулжээ. Энэ талаар “Ройтерс” агентлаг мэдээлэхдээ, энэ төрлийн гэмт хэрэг цар тахлын нөлөөгөөр 2020, 2021 онд сүүлийн 20 жилд анх удаа 11 хувийн бууралттай гарсан гэжээ.
“Нөхцөл байдал ингэж огцом өөрчлөгдсөн нь амжиргааны түвшин бага болон дунд улс орнуудад цар тахлын нөлөөгөөр гарсан дараах гурван өөрчлөлттэй холбоотой гэжээ. Үүнд, нэгд, хохирогч буюу гэмт хэргийн бүлэглэлийг илрүүлэх төрлийн бүтцийн чадамж буурсан, хоёрт, хязгаарлалт хөл хориотой холбоотойгоор гэмт бүлэглэлүүдийн идэвхи буурсан, гуравт, гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа илүү нууц байдалд шилжсэн” гэж тайланд бичжээ.
“Хөндлөнгийн энэ өөрчлөлт нь тахлын үед бага, дунд орлоготой улс орнуудад нөлөөлсөн мөн өөр гурван төрлийн хүчин зүйлийн үр дүн байж болох юм. Хохирогчдыг илрүүлэх байгууллагын чадамж буурсан, Ковид-19—с урьдчилан сэргийлэх хязгаарлалтын улмаас хүн худалдаалагчдын үйл ажиллагаа явуулах боломж буурсан, мөн хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн. Хүн худалдаалах гэмт хэргийн зарим хэлбэр нь нуугдмал, илрэх магадлал багатай газар руу чиглэсэн” гэжээ. Мөн НҮБ-ын тус тайланд дайн, дүрвэгсдийн тоо нэмэгдэхтэй зэрэгцэн хүн худалдаалах эрсдэл огцом өсөх магадлалтай байгааг сануулсан байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ