Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга С.Мөнхчулуун, консул асан Э.Мөнх-Очир, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нарыг аймгийн Засаг даргаар томилохоор МАН дотооддоо ярилцжээ. Тодруулбал, С.Мөнхчулууныг Дундговь аймгийн Засаг даргаар, Э.Мөнх-Очирыг Булган аймгийн Засаг даргаар, Т.Жамбалцэрэнг Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилохоор болсон байна.
Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 11-нд болоход МАН 14 аймагт олонхи болсноос Дундговь, Булган, Өвөрхангай аймгийн Засаг дарга нарыг шууд намаас томилохоор шийджээ.
С.Мөнхчулууны хувьд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулан төлөөлөл нь болж ажиллаж байв. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын албаны ерөнхий аудитороор ажилласан. Улмаар 2024 оны орон нутгийн сонгуулиар буурь сэлгэн, Дундговь аймагт нэр дэвшин өрсөлдсөн юм.
Э.Мөнх-Очир нь УИХ-ын дарга агсан Л.Энэбишийн хүү бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежер, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсын Стамбул хотод суух ерөнхий консул, Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах үед зөвлөхөөр нь ажиллаж байв.
Т.Жамбалцэрэнгийн хувьд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улаан ажиллах үед тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад Covid-19 цар тахлын үеэр яамныхаа Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болж байв. Улмаар 2022 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаас Т.Жамбалцэрэнг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар жинхэлж байсан юм.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ