Хойд Солонгос өөрсдийн иргэдээ Орос руу илгээж, дайны талбарт туслуулж байна гэж Укрианы ерөнхийлөгч Володимир Зеленский хэлжээ. Тэрбээр өдөр тутмын видео мэдэгдэлдээ "Бид Орос болон Хойд Солонгосын холбоо улам нэмэгдэж байгааг анзаарсан. Тэд дан ганц зэвсэг солилцохоо больж байна. Харин Хойд Солонгос өөрсдийн хүмүүсээ Оросын талд тулалдуулахаар илгээж байна" гэжээ.
Түүнчлэн "Цаг үе ийм болсон тул бид холбоотнуудтайгаа харилцаагаа мөн адил сайжруулах болно. Дайны фронтод нэмэлт хүч хэрэгтэй байгаа" гэсэн байна. Украины тагнуулын албаны нэрээ нууцалсан эх сурвалж өнгөрсөн долоо хоногт "CNN"-д хэлэхдээ, Хойд Солонгосын цөөн тооны иргэд Оросын армид инженерийн чиглэлээр тусалж, мэдээлэл солилцох зорилгоор хамтран ажиллаж байна гэжээ. Мөн зарим Хойд Солонгосын иргэд саяхан Украины зүүн нутагт алагдсан гэж эх сурвалж мэдээлэв.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг мэдэгдлийг үгүйсгэж, худал мэдээлэл гэж мэдэгдсэн байна.
Гэвч, Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын үйл явдлыг хянаж байгаа тул Зеленскийн мэдэгдлийг үнэн зөв гэж үзэж байна гэжээ. Батлан хамгаалах сайд Ким Ён Хён "Хойд Солонгосын цэргийн талаарх Украины хийсэн мэдэгдэл нь олон талаараа бодит үнэн юм. Орос, Хойд Солонгос орнууд цэргийн эвсэлтэй бараг дүйцэхүйц харилцан тохиролцоонд хүрсэн тул цаашид байнгын цэрэг илгээх тохиолдол нэмэгдэнэ гэж үзэж байна. Үүнд манай орны батлан хамгаалах салбар мөн адил бэлтгэлтэй байх болно" гэж мэдэгджээ.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн