2019 оноос өмнө Үндсэн хуулийн 30-р зүйлийн 3-т зааснаар ”Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаатай сонгоно” гэсэн хууль үйлчилж байлаа.
Дээрхи хуулийн заалтыг өөрчилсөн нь эрх баригч намынхны хувьд одоогийн Ерөнхийлөгчид аль аль талаасаа тал зассан явдал байв. Учир нь тухайн үед Монголын улс төрд Халтмаагийн Баттулга ноёрхож байсан нь ийн нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн өөрчлөлтөөр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болох замаа зассан гэж хэлэхэд хилсдэхгүй.
Тэгвэл энэ удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракц “эцэг хууль”-д ахин хуруу дүрэхээр төлөвлөж буйг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан,шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар уг хуулийн төслийг өөрчлөхөд голлох тоглолтыг үзүүлэх аж. Түүнчлэн Ардчилсан намаас Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын фракц дэмжлэг үзүүлж болзошгүй байгаа юм.
У.Хүрэлсүхийн эл үйлдлийг хамгийн ихээр хүлээж буй хүн бол УИХ-ын гишүүн Х.Баттулга юм. Тэрбээр эл хуулийн өөрчлөлтөөр өвдөг шороодсон ч ахин төрийн тэргүүн болох хүсэл нь ид оволзож буй. Мэдээж түүний ард Ардчилсан нам болоод МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар яригдаж байна. Өнгөрсөн хаврын турш Ц.Элбэгдорж,С.Баярцогт нарыг харлуулах тоглолтыг дэсэлж, Ардчилсан намыг хувааж талцуулсан Х.Баттулга,Л.Оюун-Эрдэнэ нарын хамтрал У.Хүрэлсүхийг тонгорч мэдэх юм.
Хоёр Ерөнхийлөгчийн их тулааны ард цухалзах нууц АМБИЦ
Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн эгзэгтэй үед Х.Баттулга,У.Хүрэлсүх нарын улс төрийн пи-ар хэт цөмөрвөл хэнд ашигтай вэ? Мэдээж одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд. Тэрбээр 2016 онд У.Хүрэлсүхийн хуурай дүү нарын нэг байхдаа “Би төрийн албанд ажиллахгүй” хэмээн ам гарч тухайн үеийн М.Энхболдын ноёрхлыг тасар татахад оролцсон. Шударга тавын жагсаалаас хойш төрийн хамгийн өндөр хэргэм, эрх мэдлээр шагнуулсан тоглогч юм. Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн ерөнхийлөгч болох замыг засч, үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар өнөөдрийн Ерөнхий сайдын суудалдаа заларсан. Нэг үгээр хэлбэл Л.Оюун-Эрдэнэ өөрт ашигтай нөхцөл байдлыг бий болгож, улс төрд хожоотой явсаар ирсэн. Тэгвэл өдгөө Х.Баттулгын ард нэр нь цухалзаж байгаа ч хуульд өөрчлөлт орсны дараа нөхцөл байдал өөрчлөхийг үгүйсгэхгүй.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй