INUT YES’TLG 92 – 90 БИШРЭЛТ МЕТАЛЛ
Аварга авах зорилготой Бишрэлт Металлын шинэ улирал санасан шиг нь эхэлсэнгүй. Нээлтийн хоёр тоглолтдоо дараалан хожигдов. Өчигдөр ТЛЖ-г 21 оноогоор илүүрхэж яваад дөрөвдүгээр үед барьц алдаж, тахим буулгажээ. Нөгөө талд ТЛЖ энэ улирал плей-оффын баг болсон гэдгээ харуулах шиг. Нээлтийн тоглолтдоо Эрдэнэтийн Уурхайчидыг харин өчигдөр Металлыг буулган авлаа. Залуу тоглогчид дээр хоёр туршлагатай легионерыг нэмсэн С.Тулга дасгалжуулагчийн баг энэ улирал олон багийн толгойны өвчин болох нь дамжиггүй.
Лигийн дебютдээ тааруу тоглож, багтаа тус хүргэж чадаагүй драфтын тэргүүн сонголт М.Чинхутаг өчигдөр 14 оноо авч, хэргээ гаргав. Мөн багийн ахлагч Б.Ган-Эрдэнэ 18 оноо авч, үүргээ гүйцэтгэсэн бол А.Батхуяг одоо л хүссэнээрээ тоглож байна гэлтэй. Өнгөрсөн улирал Гарьдад минут олоогүй тэрбээр энэ ТЛЖ-тэй нэгдэн сайн тоглож буй. Металлын эсрэг сэлгээнээс 18 оноо авчээ.
Хүлээлт өндөр байсан Бишрэлт Металл учраа олсонгүй. Зунжин бэлтгэлтэй байсан А.Энхбаясгалан, Т.Ууганбаяр, Н.Мөнхчөдөр нар формтой байгаагаа харуулж, багаа оноо авалтаар тэргүүлжээ. А.Энхбаясгалан ч улирлыг онцгой сайн эхлүүлж байна. Одоо багийн амжилт нь дээшилбэл гарцаагүй "Тэргүүн тоглогч"-ийн ярианд нэр нь ороод ирнэ.
Г.Болор-Эрдэнэ хэзээ, аль багийн өмсгөлтэй тоглох нь эргэлзээтэй байна.
ЗАВХАН BROTHERS 85-88 SG APES
Энэ улирал аваргын төлөө өрсөлдөөнд яваа битүү морьдын нэг бол Завханы ах дүүс. Тэдний талаар төдийлөн шуурахгүй, анхаарал хандуулахгүй байгаа ч талбай дээрх тоглолт нь ямар ч багийг буулган авах хэмжээнийх. Тэд энэ улирал Даймонд Стөүнээ эргүүлэн авчраад зогсохгүй Орландо Жонсон гэж элдэвтэй нөхрийг нэгтгэчихсэн. Харамсалтай нь Орландо Жонсон өчигдрийн тоглолтыг өнжиж, Стөүн оролцов.
Стөүн ч хэзээнээсээ Монголын лигт тоглоод сурсан гэдгээ харуулж, 41 оноо, 11 самбар, дөрвөн хаалт гэсэн үзүүлэлтийг толилуулжээ. Түүний эсрэг Apes-ийн том залуу Хөрт 16 оноо, 11 самбар авчээ.
Brothers эхний үед илт илүүрхсэн ч тэргүүллээ удаан хадгалсангүй. Хоёрдугаар үед Apes учраа олж, шидэлтүүд нь унав. Мөн бүрэлдэхүүн зузаан гэдгээ харуулж, сэлгээний оноо авалтаараа Завханаас хол тасарчээ.
Apes-ийн шинэ цэрэг Э.Мөнхбаяр хийдгээ хийж, 18 оноо, таван самбар, таван бөмбөг таслалт гэсэн тэгш тоглолтыг үзүүлжээ.
Тоглолтын эцсийн мөчид Завхан Brothers багт оноог тэнцүүлэх боломж байсан ч өнөөх Т.Мэндбаяр бөмбөгийг нь тасалж, багтаа ялалт авчирсан аж.
СЭЛЭНГЭ БОДОНС 71 – 64 НАЛАЙХ БИЗОН
Дөрөвдүгээр үеийн сүүлийн минут хүртэл эн тэнцүү байсан хоёр багийн тоглолт эцсийн мөчид шийдэгдэв. Тоглолтын сүүлийн минутад Бизоны хамгаалалт суларч, үүнийг нь Бодонсын шидэгчид уучилсангүй. Хоромхон зуурт хоёр байсан онооны зөрүү найм хүртэл холдож, Бизонд эргэн ирэх хугацаа үлдсэнгүй.
Бодонстой зун нэгдсэн Н.Батбаяр, Э.Цэрэнбаатар нар тус бүр 17 оноо авсан бол Ахмад Гилберт 19 оноо авч багаа тэргүүлжээ. Харин Бизоноос Рали Росс болон Томес Элижа нар тус бүр 17 оноо авсан үзүүлэлттэй.
Т.Санчир Налайх Бизоны багийн мэдүүлэгт одоог хүртэл алга.
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Д.Тэмүүлэн Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдлээ
2024.10.23 10:54
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ