Эх орны дархан хил амар амгалан байх, үндэсний аюулгүй байдал тогтуун оршихын суурь нь цэргийн хүч байдаг. Эр цэргийн тоо олон, чадвар нь сайн байвал тусгаар тогтнолын суурь нь бат бэх байна.
Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод 2024 оны II ээлжийн цэрэг татлага болж байна.
Цэрэгт явж эх орны хүү болох гэтэл цалингийн аль эсвэл банк бус санхүүгийн байгууллагын зээлтэй байх нь их. Үнэндээ иргэдийн хувийн асуудлыг үл авч үзэн залуусыг цэрэгт явахыг шаардсан, явахаас өөр араггүйд хүргэдэг зүйл нь хууль. Хуулийн зүйл заалт, нийгэмд хүрэх зохицуулалт нь залуусыг цэрэгт явахыг шахан шаардсан агуулагтай гэж хэлж болно. Гэвч цэргийн алба хаахаар явах үед хувь хүний асуудлыг зохицуулсан зохицуулалт байхгүй байгаа юм.
Зээлтэй иргэн цэргийн алба хаах асуудлын талаар Монгол банкнаас тодруулахад, "Тухайн зээл олгосон байгууллага гэрээн дээрээ ямар зүйлээр гэрээлсэн байгаа нь их чухал. Зээлийн гэрээн дээр давтагдашгүй хүчин зүйл хэсэгт нь "Цэрэг" гэсэн үг орсон л бол зээлээс чөлөөлнө. Харин ийм үг байхгүй бол зээлээ цаг тухай бүрд нь төлөх шаардлагатай. Манай улсад үүнийг зохицуулдаг нарийн хууль байхгүй" гэлээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ