Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын тагнуулын алба Хойд Солонгос ОХУ-ыг Украины дайнд дэмжихийн тулд 10 мянган цэрэг илгээх шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн. Тэднээс 1,500 нь ОХУ-д очиж бэлтгэгдэж байгаа гэж тус тагнуулын алба мэдээлсэн юм. Тэгвэл ОХУ-ыг дэмждэг rvvoenkor_bot нэртэй Телеграм суваг Украины дайны талбар дээр ОХУ, Хойд Солонгосын туг хамтдаа байрласан зургийг нийтэлжээ.
Тодруулбал тус зургийг Украины зүүн фронтод оршдог Покровск хотын уурхайгаас авсан байна. Тэрхүү сувгийг хөтөлдөг блоггер Хойд Солонгосын далбааг Покровск хотын ойролцоо саяхнаас мандуулсан гэжээ. Одоогоор Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд ОХУ-д цэргүүд нь байршсан талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа.
Даваа гарагт /2024.10.21/ НҮБ-д суугаа БНАСАУ-ын төлөөлөгч ОХУ-д туслахаар цэргээ илгээсэн гэдгийг үндэслэлгүй цуу яриа хэмээж Пёнян, Москва хоёрын харилцаа хууль ёсны гэсэн юм. Мөн тус өдөр Өмнөд Солонгос ОХУ-аас суудаг Элчин сайд Георгий Зиновьев Хойд Солонгостой хамтарч байгаа нь БНСУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхлын эсрэг чиглээгүй гэсэн байна
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй