Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр бий гэдэг. Гэвч Цэцийн гаргаж буй шийдвэр сүүлийн үед байнга асуудал дагуулж, эрх баригч намд илт үйлчлэх болсон талаар хуульчид шүүмжилдэг. Нөгөөтэйгүүр, Цэц өнөөдөр шийдвэр гаргах чадамжгүйгээр ажиллаж байна гэж хэлж болно.
Цэцийн дарга Н.Чинбатын тэтгэвэрт гарах нас хэдийнэ болсон ч тэрбээр энэ талаар сануулсан хэнбугайг яахаас ч буцахгүй байна. Хамгийн сүүлд гэхэд л, Улсын Дээд шүүхээс “Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хүмүүс материалаа ирүүлнэ үү” гэсэн зар тавьсан нь Н.Чинбат даргын уур унтууг хүргэжээ. Энэхүү зарласан Цэцийн гишүүний орон тоо нь Н.Чинбат даргын суудлыг хөндөх учраас тэр юм.
Н.Чинбат 2017 онд Дээд шүүхээс нэр дэвшин Цэцийн гишүүн болсон бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сард төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас хүрчээ. Тиймээс Дээд шүүх түүний орны гишүүний сонгон шалгаруулалтыг зарлах гэхэд тэрбээр ихэд уурсан, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг эгээтэй л суудлаас нь ховхлоогүй. Цэцийн дарга Н.Чинбат албан тушаалаа ашиглан Үндсэн хууль зөрчсөн гэдгээр Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах асуудлыг хөндөж, хэсэгтээ л бажигдуулсан. Эцэстээ асуудал намжсан ч Цэцийн дарга надаар оролдвол яахыг хараарай гэсэн хатуу анхааруулгыг албан тушаалтнуудад өгч амжсан билээ.
Жирийн иргэн хуулиараа бол 60 нас хүрээд тэтгэвэрт гардаг. Гэтэл Цэцийн дарга энэ хязгаараас хэдийнэ давсан атлаа сандал, ширээтэйгээ зууралдаж суугаагийн учир юу вэ.
Мөн Цэцийн гишүүдийн хамгийн муу нэр, луу данстай Д.Одбаярын томилгооны хугацаа хэдийнэ хэтэрсэн ч тэрбээр суудалдаа шигдсээр. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярыг 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр УИХ-аас санал болгосноор томилж байв. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг бөгөөд Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа дуусч, одоо УИХ-аас нэр дэвшүүлэн түүний орны хүнийг томилох учиртай.
Тодруулбал, Цэцийн гишүүн Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа 2022 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дууссан ба тэрбээр өдгөө хоёр сар гаруйн хугацаанд хууль зөрчин ажиллаж байна гэсэн үг юм. БНСУ-ын онгоцонд үйлчлэгчийн биед хүрснээр “өгзөг” хочтой болж, ёс зүйн асуудлаар Цэцийн гишүүнээс нь огцруулах гээд дийлээгүй. Солонгосын мэдээллийн сувгаар зураг, хөрөгтэй заларч, улсынхаа нэрийг шавхайтай хутгасан тэрбээр Монголын ард түмнээс уучлалт ч гуйгаагүй.
Үндсэн хуулийн манаач гэгдэх Цэц өнөөдөр ийнхүү ялзарч, өөрсдөө хуулийн дээр зайдалж, ард түмнийг басамжилж сууна. Тэтгэвэрт гарах нас нь хэдийнэ таван жилээр өнгөрсөн дарга Н.Чинбат, бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Д.Одбаяр нарыг чөлөөлж, орных нь томилгоог хийх зүрх, зориг МАН-д алга. Энэ нь эрх ашгаараа Цэцэд барьцаалагдсан болж таарч байна.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо