"20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн "Буруу рультэй автомашиныг хэрэглээнээс шахна" гээд ярьчихлаа.
Угтаа Монголын нөхцөлд баруун талдаа хүрдтэй автомашин унахыг хориглоно гэдэг боломжгүйтэй адил. Нөгөө талаар өндөр хүүтэй, урт хугацаатай зээл авч хөл дүүжлэх япон машинтай болсон иргэдийн эрхэнд ч халдах агуулгатай.
Үүний дээр энэ асуудлыг яриагүй биш ярьж байсан. Э.Бат-Үүл хотын дарга байхдаа санаачлаад чадаагүй. Эсэргүүцэлтэй тулгарсан, оновчтой шийдэл биш гэдгийг ч олон нийт хүлээн зөвшөөрсөн.
"Түгжрэлийн сайд" гэж тодотгогдох Р.Эрдэнэбүрэнгийн оронд уг нь МАН-ын жагсаалтын нэг дугаарт бичигдсэн Г.Лувсанжамцыг томилохоор бүр тогтоод байв. Эдийн засгийн форумын үеэр эгээ л түүнийг түгжрэлийн асуудал хариуцаж ажиллах нь тодорхой болчихсон мэтээр Засгийн газар танилцуулж байсан. Яг тэр орой МАН, АН хамтарсан Засгийн газарт ажиллах сайд нараа тогтоож бужигнасан. АН-ынхан шөнө дүл болтол маргалдаж, олдсон квотдоо хэнийг тавих уу, түлхэх үү гэдэг дээр санал нэгдэж чадахгүй байсан юм.
Эцэст нь хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн Г.Лувсанжамцын оронд Р.Эрдэнэбүрэн "20 минутын хот" Үндэсний хорооны дарга болсон байдаг.
МАН-аас жагсаалтдаа боловсролтой, мэдлэгтэй, сайн дүрүүдийг сойсон ч салбар хариуцуулж чадаагүйг энэ мэтээс харж болно.
Харин АН-аас оруулж ирсэн Р.Эрдэнэбүрэнгийн толгой доторх түгжрэл бууруулах шийдэл нь 10 гаруй жилийн өмнө яригдаад, доог тохуу болоод больсон буруу рультэй автомашиныг хэрэглээнээс "шахах" аж. Улаанбаатар хотыг гацаанаас гаргахад илүү өргөн, далайцтай өөрчлөлт хэрэгтэйг сүүлийн жилүүдэд хангалттай ойлгосон ч Р.Эрдэнэбүрэн ажлаа аваад олон сар болсон гэхэд даанч хангалтгүй дуугарч байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо