Сүүлийн жилүүдэд скүүтэр болон суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа өсвөр үеийнхний дунд скүүтэр, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зонхилон тохиолдож байгааг ГССҮТ-өөс мэдээлсэн. Тэгвэл халтиргаа, гулгаа эхэлсэн энэ үед скүүтэр болон суррон дугуйгаар зорчихыг хязгаарласан эсэх талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Скүүтэр, дугуй түрээсийн зарим үйлчилгээ үйл ажиллагаагаа зогсоосон. Хоёр дугуйт тээврийн хэрэгслийг гуравдугаар сараас эхлэн арваннэгдүгээр сар хүртэл явуулах зохицуулалттай. Үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж буй цахилгаан дугуй түрээсийн газарт үйл ажиллагаагаа зогсоох шаардлага хүргүүлсэн. Удахгүй үйлчилгээгээ зогсооно" гэх мэдээллийг өглөө.
Нийслэлд дугуйн зам хангалттай байхгүй, мөн цахилгаан моторт дугуйн хэрэгслийг явган хүний зам, авто замын хөдөлгөөнд оролцуулах тодорхой дүрэм журам байхгүйгээс үүдэн энэ төрлийн осол гэмтэл гарч байгааг холбогдох албаныхан мэдээлж буй.
Тиймээс скүүтэр болон суррон дугуйгаар зорчиж буй иргэд авто замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлэх, хаалга хашлаганд цохиулах, мөн явган зорчигчийг мөргөж гэмтээх, хоорондоо мөргөлдөх, хашаа хайс болон барилга байгууламж мөргөх, нүхэнд унах, онхолдож гэмтэх зэрэг тохиолдол цөөнгүй гарч байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт:
2022 онд нийт 96,
2023 онд нийт 229,
2024 оны эхний долоон сарын байдлаар нийт 178 тохиолдол бүртгэгдэж, тусламж үйлчилгээ авчээ.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй