Төв аймгийн ИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч Ц.Номин-Эрдэнэ хууль зөрчсөн нь тогтоогдож, хасагджээ. Тухайн төлөөлөгчийн хувьд хуулийн хугацаанд буюу 2024 оны хоёрдугаар сарын 14-нд аймаг, сумандаа шилжин ирж бүртгүүлэх ёстой байсан ч хоёрдугаар сарын 15-нд бүртгүүлж, хууль зөрчсөн байна.
Энэ талаар Төв аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.Жавзанпагма мэдээлэхдээ "2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг Төв аймгийн хэмжээнд зохион байгуулж дууссан. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор олон маргаан, гомдол дагуулж байна. Ардчилсан намын хоёр нэр дэвшигчтэй холбоотой гомдол ирсэн. Сонгуулийн бүртгэлийн үеэр Төв аймгийн Сонгуулийн хороо холбогдох байгууллагуудаас авсан нэр дэвшигчийн лавлагаа мэдээлэлд тулгуурлан бүртгэсэн. Гэтэл бүртгэл, санал хураалтын дараа сонгогдсон төлөөлөгчтэй хууль зөрчсөн гомдлыг улс төрийн намаас гаргасан. Бид хууль заасан эрхийн хүрээнд холбогдох байгууллагууда лавлагаа мэдээлэл авч тодруулснаар холбогдох шийдвэрийг гаргаад байна. Аймгийн Сонгуулийн хороо өчигдөр /2024.10.22/ хуралдаж, Баян суманд АН-аас нэр дэвшсэн Ц.Номин-Эрдэнэ Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийнхаа 5.2 заалтыг хангаагүй байхад бүртгэж, санал хураалтад оруулсан байсан.
Баян сумын Сонгуулийн хорооноос тухайн нэр дэвшигч Зуунмод сумын хаягтай байсан учраас бүртгэлийг дахин татан авч үзэхэд 2024 оны хоёрдугаар сарын 15-нд шилжиж ирсэн байсан учраас суманд нь бүртгээгүй байсан. Тэгэхээр тухайн нэр дэвшигч энэ шийдвэртэй холбоотой маргаагүй, хүлээн зөвшөөрсөн.
Тухайн нэр дэвшигч Төв аймгийн ИТХ болон Баян сумын ИТХ зэрэг нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн. Гэтэл Баян сумын Сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байсан. Харин аймгийн ИТХ-д бүртгэсэн шалтгаан нь нэр дэвшигч Зуунмод суманд бүртгэлтэй байсан учраас лавлагаа авалгүйгээр бүртгэсэн байсан" гэдгийг хэлсэн юм.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо