Чингис хааны эхээс мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1, монгол бахархлын өдөр энэ жил 2024 оны 11-р сарын 2-ны бямба гарагт тохионо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 дүгээр зарлигаар Эзэн богд Чингис хаан–Тэмүжиний мэндэлсэн огноогт Шинжлэх ухааны Академийн өргөн барьсан саналыг үндэслэн билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байхаар болсон билээ.
Монгол Улсад жил бүр их эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг тусгайлан тэмдэглэх болсон явдал нь Чингис хааны үйлсийг төдийгүй, монголчуудын түүх, соёлыг дэлхийд үнэн зөвөөр ойлгуулах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
“Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Мөн өдөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог.
2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлсэн уг баяр энэ ажил бямба гарагт тохиож байна.
2012 он: 11 сарын 14, Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр
2013 он: 11 сарын 4, 851 жилийн ойн өдөр
2014 он: 11 сарын 23, 852 жилийн ойн өдөр
2015 он: 11 сарын 12, 853 жилийн ойн өдөр
2016 он: 10 сарын 31, 854 жилийн ойн өдөр
2017 он: 11 сарын 19, 855 жилийн ойн өдөр
2018 он: 11 сарын 8, 856 жилийн ойн өдөр
2019 он: 11 сарын 27, 857 жилийн ойн өдөр
2020 он: 11 сарын 16, 858 жилийн ойн өдөр
2021 он: 11 сарын 5, 859 жилийн ойн өдөр
2022 он: 11 сарын 24, 860 жилийн ойн өдөр
2023 он: 11 сарын 14, 861 жилийн ойн өдөр тус тус тэмдэглэн өнгөрүүлсэн.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ