surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ

Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ

Судалгаагаар 2013 оноос хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 118 мянган өрх хамрагдсанаас 60 хувь нь дахин ипотект хамрагдаж хоёр, гурав дахь байраа авчээ.

Ингэхдээ орон нутгийн иргэдээс 10 орчим хувь нь нийслэлээс 49.6 хувь нь хоёр болон гурав дахь орон сууцаа ипотекийн зээлд хамруулан авсан судалгаа гарсан байна.

Ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд зориулж Монголбанкнаас 6.1 их наяд төгрөгийг гаргажээ. Жилийн зургаагаас гурван хувийн хүүтэй олгогдох болсон ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас энэ жил Хуримтлалын сангийн 500 тэрбум төгрөгийг энэхүү зээлд зориулан гаргасан. Гэсэн ч эрэлт хэрэгцээ хэвээр байгаа юм. Хамгийн гол нь төрөөс олгох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж буй ч зорилтот бүлэг буюу орон сууцгүй иргэд энэхүү хөнгөлөлттэй зээлийг авч чадахгүй байгаа нь асуудал болж хувирсан байна. Иймээс ирэх оноос эхлэн Засгийн газар ипотекийн зээлд олгох шалгуурыг өөрчилж, гэр хороолол буюу дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа иргэд, мөн хоёроос дээш хүүхэдтэй өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан зэрэгт бүлгүүдэд тэргүүн ээлжинд ипотекийн зээлийн эх үүсвэрийг шийдэж өгдөг байх зохицуулалтыг хийх аж.

Мөн ногоон орон сууц төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын иргэд хашаандаа тохь тухтай амьдрах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.

Үе, үеийн Засгийн газар ипотекийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр тодорхой бодлого дэвшүүлснээр анх 8 хувийн хүүтэй гаргаж байсан ипотекийн зээлийн хүүг 3-6 хувь болгон бууруулаад байгаа юм. Тодруулбал, орон нутагт олгогдож байгаа ипотекийн зээлийн хүү жилийнх нь 3 хувь бол нийслэлд 6 хувь байгаа.

Гэхдээ төвлөрлийг сааруулах хүрээнд Улаанбаатар хотын А бүсэд ипотекийн зээл олгохгүй бол гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан бүсэд байр авбал 6 хувийн, харин түүнээс арай наана бүсэд байр авбал 8 хувийн ипотекийн зээлд хамрагдах шалгуур тавихаар зэхэж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1