surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Энэтхэгчүүдын залилангаас болгоомжил

Энэтхэгчүүдын залилангаас болгоомжил

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ард иргэдийг “цахим баривчилгаа” нэртэй залилангаас сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.

Тодруулбал сүүлийн үед Энэтхэгт залилан мэхлэгчид цагдаа, татварын албан хаагчийн дүрд хувиран дүрст дуудлага хийж, иргэдээс их хэмжээний мөнгө залилах тохиолдол их гарчээ.

Тэд хохирогчид руу видео дуудлага хийж, “цахим баривчилгаа” хийж буй нэрийн дор гэрээсээ гарахгүй, хэнтэй ч холбоо барьж болохгүй гэж шаарддаг аж.

Ерөнхий сайдын мэдээлснээр энэ төрлийн баривчилгаа нь Энэтхэгийн хуульд байхгүй бөгөөд ямар ч хүчний байгууллага иргэдээс дуудлагаар дамжуулан тэдний хувийн мэдээллийг асуухгүй гэв.

Харамсалтай нь иргэд энэ төрлийн хуулийн мэдлэг дутмаг учир ижил төстэй залилангийн гэмт хэргийн хохирогч болсоор байна.

Залилан хийсэн этгээдүүд цагдаагийн байгууллага, холбооны мөрдөн байцаах газартай ижил орчныг бүрдүүлж, тэдний дүрэмт хувцсыг өмсөөд хуурамч үнэмлэх үзүүлэн видео дуудлагаар холбогддог гэнэ. 

Иргэдийг хар тамхи гэх мэт хууль бус бараа бүхий илгээмж илгээх эсвэл хүлээн авах гэж байхад цагдаа нар түүнийг нь илрүүлсэн гэж сүрдүүлдэг аж. 

Иймд Нарендра Моди иргэддээ хандан гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд мөрдөх гурван алхмыг танилцуулжээ. Үүнд:

Тайван байж, сандрахгүй байх. Боломжтой бол дуудлагыг баримтжуулж авах,

Ямар ч Засгийн газрын байгууллага онлайнаар иргэдийг сүрдүүлэхгүй гэдгийг санах,

Үндэсний цахим тусламжийн утас руу залгаж арга хэмжээ авах, мөн гэмт хэргийн талаар цагдаад мэдээлэх

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1