Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Австралиас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа тэр дундаа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Сайд Т.Мөнхсайхан төвлөрлийг сааруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол улсад эмчлэгддэггүй өвчний эмчилгээг нэвтрүүлэх чиглэлд онцгойлон анхаарч буйгаа мэдээлж, энэ чиглэлээр Австралийн эрүүл мэндийн салбарт эмч, мэргэжилтнүүдээ сургах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн тамхины хяналтын тогтолцоо, ХПВ-ийн эсрэг вакцины дархлаажуулалт дээр туршлага судлах хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.
Элчин сайд Кэйти Смит хоёр улсын хамтын ажиллагаа эрүүл мэндийн салбарт өргөжин тэлж байгааг тэмдэглээд Австрали улс тамхины хяналтыг сайжруулах тал дээр кампанит ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн. Хяналтын тогтолцоог сайжруулахад олон талын арга хэмжээг зэрэг авах шаардлагатай байдаг. Тухайлбал татварыг өндөр хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах нь үр дүнд хүрдэг талаар дурдаад тамхины хяналтыг сайжруулах туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Мөн Австрали улсын эрдэмтэд ХПВ-ийн эсрэг вакциныг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс ХПВ-ийн халдварын эсрэг дархлаажуулалтад онцгой анхаарал хандуулдаг төдийгүй 2035 онд гэхэд уг вирусийн тархалтыг таслан зогсоохоор төлөвлөн ажиллаж байгаа талаараа мэдээллээ. Тиймээс Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэв.
Эх сурвалж: ЭМЯ
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо