Сүүлийн дөрвөн жилд 10-14 насны 605 хүүхэд амиа егүүтгэжээ. Үнэхээр сэрдхийм тоо. Энэ судалгаагаар Монгол Улс дэлхийд тавдугаарт жагсчээ. Мөн хоёр хүүхэд тутмын байнгын айдастай явдаг. Гэр бүлийн хүчирхийлэл, сургуулийн орчны ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт үүнд нөлөөлдөг байна. Муу санаагүй бяцхан зүрхэнд нь амиа хорлох хүртэл бодол орж ирнэ гэдэг юу эсийг туулсан болоод тэр вэ.
Тиймээс БСШУЯ Тогтвортой хөгжлийн боловсрол төслийнхөнтэй хамтран 2021-2022 оны хичээлийн жилд 68 сэтгэл зүйчийг сургуулиудад анх удаа ажиллуулжээ. Сурагч, эцэг, эхчүүд сэтгэл зүйчээс эхлээд дөлдөг ч удалгүй сэтгэлээ нээдэг болсноор 70 хүүхдийг амиа хорлох, бэртээх, эрсдэлтэй зам руу орохоос сэргийлж, 52 мянган хүүхэд, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгчээ.
Энэ нь наанаа тоо мэт боловч үнэн чанартаа 70 бяцхан зүрх зогсохоос, шархлахаас сэргийлж чадсан ололт юм. Ялангуяа дээр дурдсан, өсвөр буюу 10-14 насныхан хаашаа ч хазайхад бэлэн байдаг аж. Харин 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчит 150 сургуульд сэтгэл зүйч ажиллуулж буй бөгөөд цаашид ч нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж.
Эцэг, эхчүүд хүүхдээ хэрэглээг нь хангаад сургуульд нь даатгаад орхидог. Харин балчир үрсийн сэтгэл зүй ямар байгааг огтхон ч анзаардаггүй, ажил гэж явах нь их. Тиймээс тэдний орон зайг сэтгэл зүйчид нөхөх шаардлагатайг дээрх сэрдхийм тоо харуулж байна.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ