Казахстаны Шымкент хотноо аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 9-ний өдрүүдээр шатрын гранпри цуврал тэмцээний хоёр дахь гараа явагдаж өндөрлөлөө.
Эл тэмцээнд дэлхийн чансааны шилдэг 100-д эрэмбэтэй 10 шатарчин цэц сорьсон юм. Тэдний нэг нь ФИДЕ Гранд Свисс тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарч уг тэмцээнд оролцох эрхээ авсан Их мастер Б.Мөнгөнтуул. Тэрбээр Германы Их мастер Элизабет Пехтз, Оросын Катерина Лагно нарыг хожиж, Казахстаны Бибисара Асаубаеватай тэнцсэнээр 2.5 оноог цуглууллаа. Гранпри цомын эзнийг зургаан цуврал тэмцээний дүнгээр тодруулна. Ингэхдээ нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй. Шымкентийн гранпри бол хоёр дахь гараа бөгөөд Б.Мөнгөнтуулын цэц сорьсон эхний гараа байлаа.
Б.Мөнгөнтуул уг тэмцээнд хоёронтоо (2009-2010, 2011-2012) оролцож, 6 болон 8 дугаар байруудад эрэмблэгдэж байв. Монголоос энэхүү тэмцээнд хамгийн сайн амжилттай оролцсон нь Их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг юм. Түүний хувьд, 2012-2013 оны цувралд тавдугаар байр эзэлж байсан.
Шымкентийн гранпри тэмцээнд Оросын Александра Горячкина таван хожилтойгоор түрүүлж, Хятадын Тан Жунги дэд байрт шалгарсан бол Б.Мөнгөнтуултай тэнцсэн Казахстаны Бибисара Асаубаева гуравдугаар байрт эрэмблэгдэв.
Дараагийн гараа Монако хотноо явагдана.
80 мянган доллараар өөрийгөө түрээсэлсэн Япон эр
2025.01.14 17:55
Шинэ жилийн дуугаар хэн, ямар хэмжээний орлого олсон бэ
2024.12.25 22:34
ФОТО : Христийн шашинтай орнууд Зул сарын баяраар
2024.12.25 22:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй