Хизер Мак Манами 2013 оноос хөхний хорт хавдартай тэмцэж эхэлсэн ч жилийн дараа таалал төгсчээ. Сайн хүний энергийн гэрэл хэзээ ч унтардаггүй. Хизер бүсгүй нөгөө ертөнцөд очихынхоо өмнө гэрийнхэндээ зориулан захидал бичсэн юм. Нөхөр Жеффдээ тэр оршуулгын ёслолынх нь дараа захидлыг Facebook-т нийтлээрэй гэж гэрээсэлжээ. Ингээд та бүхэнд захидлыг толилуулъя.
“Надад та бүхэнд хэлэх сайн, муу хоёр мэдээ байна. Муу мэдээ нь хэрэв та нар үүнийг уншиж байгаа бол би үхчихсэн бололтой. Сайн мэдээ нь хэрэв та үнэхээр энэ захидлыг уншиж байгаа бол та амьд байна гэсэн үг. Хойд насны амьдралд Wi-Fi байхгүй бол тэр шүү дээ. Тиймээ муухай байна. Гэхдээ би энэ амьдралыг хайр дүүрэн, баяр баясгалантайгаар, найз нөхдийнхөө дунд өнгөрүүлж чадсандаа дэндээ их баярлаж байна. Би азтай байсан. Үнэнийг хэлэхэд би өөрийн эрч хүчний дусал бүрийг бүрэн бүтэн амьдрахад зориулсандаа харамсахгүй байна. Бүгдэд чинь хайртай шүү.
Ямар шашин шүтдэг, итгэдэг байсан ч биднийг шүтлэггүй гэдэгт хүндэтгэлтэй хандаарай. Брианна охинд минь намайг диваажинд байгаа гэж битгий хэлээрэй. Яагаад гэвэл охин минь намайг өөр газар сонгоод өөрийг нь орхиж гэж бодно. Үнэнийг хэлэхэд би охинтойгоо, нөхөртэйгээ энд, зөвхөн энд л хамт байх гэж бүхнийг хийсэн. Би тэнгэр дээр биш энд дэлхийдээ байна. Гэхдээ өөдөөс минь “боссон” өөдгүй биендээ байхгүй болсон.
Миний эрч хүч, миний инээд, миний хайр бүгд та бүхэнтэй хамт байсан сайхан дурсамж. Намайг өрөвдөж, гуниглаж бүү дурсаарай. Энд хамтдаа сайхан байснаа бодоод намайг инээмсэглэн дурсаж байгаарай. Би хүмүүсийг инээлгэх, баярлуулах их дуртай байсан. Тийм болохоор захидал уншиж дуусаад эмгэнэлийн үг хэлэхийнхээ оронд надтай хамт ямар сайхан байснаа дурсан, инээлдээрэй.
Брианна охинд минь ээж нь түүнд хэчнээн их хайртай байсан, бахархдаг байсныг хэлээрэй. Яагаад гэвэл би түүний ээж байхдаа л хамгийн их дуртай, хайртай. Өөр юунд ч биш зөвхөн охиныхоо ээж гэдэгтээ. Охинтойгоо хамт байсан мөч бүхэн аз жаргалаар дүүрэн байжээ. Бидний ертөнц нуран унаж байгаа энэ мөчид би үүнийг улам их мэдэрч байна. Намайг хорт хавдраар нас барсан гэж түүнд бүү хэл. Учир нь хорт хавдар надаас бүхнийг булаан авч болно, гэхдээ миний хайр, найдвар, баяр баясгаланг минь хэзээ ч авч чадахгүй. Энэ бол “тулаан” байгаагүй, заримдаа хатуу ширүүн байдаг жирийн л нэг амьдрал. Хааяа ийм зүйл тохиолддог юм. Би ялагдаагүй чөтгөр алгад. Би хорт хавдар тусаад олон жил амьд явсан, энэ бол том ялалт. Үүнийг санаж яваарай.
Амьдралын минь хайр, хамгийн сайн найз Жеффтэйгээ хамт арав гаруй жил аз жаргалтай амьдарсан би азтай хүн. Түүнтэй хамт байсан өдөр болгон хайр, хөгжил цэнгэлээр дүүрэн байлаа. Тэр бол дэлхийн хамгийн шилдэг эр нөхөр. Хорт хавдар гэсэн дайсан гарч ирээд олон хүн надаас холдож байхад Жефф эргэлзэлгүй, хамт байсан. Хүнд хэцүү өдрүүдэд ч бид хоёр инээх шалтгаан олдог байсан. Би түүнд амьдралаасаа илүү хайртай, миний хайр үүрд мөнх гэж итгэж байна. Дэлхийд хамгийн үнэтэй юм бол цаг хугацаа. Амьдралынхаа ихэнх хугацааг Жеффтэй хамт хуваалцсандаа талархаж байна. Би чамд хайртай.
Брианна бол бид хоёрын хайрын илрэл. Баяртай, хагацья гэж хэлэх болсондоо миний зүрх шархалж байна, эмтэрч байна. Та бүхэн уйлж, эмгэнэнэ гэж бодохоор зүрх улам өвдөж байна. Цаг хугацаа өнгөрч, та бүхэн намайг инээмсэглэн дурсаж чаддаг болно гэж найдаж байна. Тэгэлгүй яах вэ, чөтгөр алгад, бид үнэхээр сайхан амьдарсан шүү дээ” гэжээ.
Захидал бичихээс гадна Хизер нас барсан хойноо ч охиныхоо амьдралын нэгэн хэсэг байсаар байх арга олсон юм. Охиныхоо дэргэд байхгүй байж, яаж түүнийг хайрлаж, дэмжиж байх вэ?
“Хэний ч захирч чадахгүй гээд байсан үхлийг захирч, эрхэндээ оруулсан мэт санагдаж байлаа. Ихэнх хүн зүгээр л үхдэг. Харин надад бэлтгэх цаг өгсөнд баярлалаа. Би гэр бүлийнхээ гунигийг хөнгөвчлөх бүх зүйлийг үлдсэн хугацаандаа хийнэ”
Хизер видео бичлэг, ном, ил захидал бэлтгэсэн байна. Захидлууд Брианна охины төрсөн өдөр, хурим, төгсөлт, анхны хүүхэд, анхны ажил, жолооны үнэмлэх, диплом, Эх үрсийн баяр, ажилдаа ядарсан үед унших, найз залуугаасаа салах тохиолдол гээд амьдралд нь тохиолдох бүх үйл явдалд бэлэн.
Хорт хавдраар нас барсан Хизер бүсгүйн охиндоо бичсэн захидал
2024.11.14 10:00
Алдартнуудын замналыг харуулсан хөдөлгөөнт зургууд
2024.11.14 09:09
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ