surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

2024.11.14 10:30 цаг

УИХ-ын Б.Энхбаяр : Оюутолгойтой холбоотой татварын маргаан шийдэгдээгүй байгаа энэ үед хуульд өөрчлөлт оруулснаар маргаанд ямар байдлаар нөлөөлөх вэ?

Сангийн сайд Б.Жавхлан:  Бид улам туршлагажиж, Монгол Улсад ашигтай хөрөнгө оруулалтын гэрээ хийж байна гэж хэлж болно. Бид сүүлийн 10 гаруй жил Оюутолгойг тойрсон татварын маргааны асуудал бол одоо бидний нарийвчлах гэж байгаа татварын хувь хэмжээ, элэгдэл хорогдол, алдагдлыг шилжүүлэх хугацаа гэсэн гурван асуудлаар огт маргадаггүй.

Бид маш өргөн хүрээнд задгай хуульчилснаар татвар тооцох аргачлалтай холбоотой өргөн хүрээнд маргаан үүсгэсэн. Тухайлбал, зардлыг бүртгэх эсэх, зардлыг хиймлээр өсгөсөн, барилга уу тоног төхөөрөмж үү гэх хөрөнгийн ангилал, ханшийн хөрвүүлэлт гэх мэт дандаа аргачлал дээр маргалдаад байгаа. Үүнийг хуулиар маш тодорхой, нарийвчлан тусгах гэж байгаа юм. Хэрэв энэ хуулийг энэ хэвээр баталбал Оюутолгой энэ гэрээнээс аль болох холдоно. Маргах асуудал нь байхгүй, улам тодорхой ойлгомжтой болно гэсэн үг. Цаашид гадны хөрөнгө оруулагчид ч эрх зүйн орчин улам ойлгомжтой болох юм.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:  Оюутолгойтой холбоотой арбитрын маргаан нь ашигт малтмалын нөөц ашиглах аргачлалтай холбоотой. Энэ хуульд өөрчлөлт оруулснаар Монголын маргаанд Монголын талаас үзүүлэх сөрөг нөлөөлөл байхгүй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:  Лондонд болж байгаа арбитрын маргаанд ямар нэг нөлөө үзүүлэхгүй. Энэ хуулиар татварын хувь хэмжээ, элэгдэл тооцох хугацаа тодорхой болно. Оюутолгойд 1.4 их наядын акт тавьсан, мөнгө нь татагдаж орж ирсэн.

10 цаг 15 минут
2024.11.14

10 цаг 04 минут
2024.11.14
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1