Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгайч”-дын дараа “дэлбэлэх” байгууллага нь төмөр зам, Монголбанк хэмээсэн. Ийн хэлж дуусаагүй байтал 10 тэрбумын С.Батдөлийн дуулиант хэрэг дэлгэгдсэн билээ.
Тэгвэл өдгөө “Төмөр зам” ХНН-ийн удирдах 13 албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь буюу 30 хоногт багтаан өгөх үүргээ биелүүлээгүй байна. Үүнд, нь Л.Хэрлэн даргад дээрх албан тушаалтнууддаа хариуцлага тооцохыг хүссэн албан бичгийг АТГ-аас илгээгээд байгаа юм.
Хамгийн гол нь эдгээр 13 албан тушаалтан хууль биелүүлээгүйдээ бус авлига, хээл хахуулаар авсан үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгөнийхөө эх үүсвэрийг хэрхэн тайлбарлахаа мэдэхгүйдээ ийнхүү бантан суугаа гэнэ.
Хууль бусаар хөрөнгөжсөнийг үүгээр нотолж болох ба ах, дүү хамаатан садныхаа нэр дээр шилжүүлбэл “баригдах” тул яах аргаа олохгүй, эцэстээ доод албан тушаалтнууддаа “Чиний нэр дээр ганц үл хөдлөх хөрөнгө бүртгүүлчихье. Шанд нь төдийг” хэмээн санал болгож буй талаар “Төмөр зам” ХНН-ийн группээр нэг шуугьж байна.
Ингэтлээ хөлжиж, баяжсан төмөр замынхныг ухаж төнхөх нь зүйтэй бололтой. Ерөнхий сайд ч зүгээр нэг хэлээгүйн нотолгоо ар араасаа ийнхүү ил болж, удирдах 13 албан тушаалтан хөрөнгөө хаашаа хийхээ, хэрхэн мэдүүлэхээ мэдэхгүй, буланд шахагдаад байна.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй