С.Батдөлийн дуулиант хэргийн холбогдогчид Зам тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтарын эхнэрийн нэр хамт яваа. Тодруулбал, сайдын эхнэр Ц.Ганзул Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр зам” нийгэмлэгт Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженерээр буюу даргаар ажилладаг нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээгдэж байгаа юм.
С.Батдөл нь УБТЗ-ын хувь, хувьсгалын бүх төрлийн вагон, галт тэргийн цувааг хааш нь яаж явуулах, дарааллын урд хойно оруулах эсэхийг дарга нарын үүрэг даалгавраар зохицуулдаг. Хамгийн гол нь, чиглүүлж, үүрэг даалгавар өгдөг хүн нь одоогийн ЗТХ-ийн дэд сайд С.Халтарын эхнэр, Тээвэр зохион байгуулалтын албаны төлөвлөлтийн инженер Ц.Ганзул гэх. Холбогдох сэжим байгаа юм хойно хардах эрхийнхээ хүрээнд түүнийг нэрлэж байгаа ч хууль, хяналтын байгууллага мухарлан шийдэх биз ээ.
Үнэндээ л С.Батдөл дангаар, ганцаар энэ их мөнгийг сейфэндээ цуглуулж, төдий хэмжээний авлига авна гэж байхгүй. Хамгаалж, өмгөөлж бас зохион байгуулж буй албан тушаалтнууд байгаа нь мэдээж юм. Тиймээс С.Батдөл бол жараахай. Тиймдээ ч “Хоёр тэрбум нь л минийх. Бусад нь өөр хүмүүсийнх. Өмгөөлөгчтэйгөө энэ талаар дэлгэрэнгүй ярина” хэмээн мэдүүлсэн гэдэг. Энэ талаар дэд сайд Л.Халтар ийн тайлбар хийсэн юм.
"Ц.Ганзул Батдөлийн дарга нь байсан, хамтрагч гэх мэдээллийг сошиал сүлжээнд зохион байгуулалттайгаар түгээж эхэллээ. Миний эхнэр Ц.Ганзул Төмөр замын сургууль төгссөн инженер хүн. Тээвэр зохион байгуулалтын албаны төлөвлөлт хариуцсан инженерийн ажил хийдэг. Одоогийн эрхэлж байгаа ажил нь вагон хуваарилалт, хяналттай холбоогүй. Төмөр замд 30 орчим жил ажиллахдаа ямар нэгэн даргын ажилд томилогдож байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Ямар нэг зорилготойгоор тарааж буй худал мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг Та бүхнээс хүсье” гэжээ.
Ямартай ч, С.Батдөлийн хамжигч, хамсаатныг цагдаа нар хайж, тодруулаад эхэлсэн. Тэдний дунд дэд сайдын эхнэр Ц.Ганзулын нэр яваа, холбоотой эсэхийг цаг хугацаа харуулна биз ээ.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ