“Монгол улс дахь хоригдлын ажил, хөдөлмөрийн нөхцөл байдал тодорхойлох судалгаа”-ны дүгнэлт гарчээ. Энэхүү судалгаанд долоон хорих ангийн 996 хоригдлыг хамруулж, “Яагаад хөдөлмөр эрхэлдэг вэ?” гэсэн асуулт тавьжээ. Дээрх хоригдлуудын 93.1 хувь нь хорих ангид хөдөлмөр эрхэлдэг бөгөөд:
-Ажил хийснээр хорих ялаас хоног хасаж чадах учраас 85.1 хувь
-Цагийг илүү үр дүнтэй өнгөрөөхийг хүссэн учраас 33.7 хувь
-Ажлын ур чадвар эзэмшихийг хүссэн учраас 29.4 хувь
-Цалин хөлс авахыг хүссэн учраас 17.9 хувь
-Ажил хийхээс татгалзах боломжгүй байсан 3.9 хувь нь дээрх хариултуудыг өгчээ.
Хэрвээ хөдөлмөр эрхэлдэг бол хэр их хугацаа зарцуулж байгаа талаар асуухад, 2-3 хоног гэж хаирулсан нь маш бага байсан байна. Судалгаанд оролцогчдын 46.2 хувь буюу хоёр хоригдол тутмын нэг нь тав хоног ажил эрхэлдэг хэмээн хариулжээ. Хоригдлуудын ажилласан цагаас хамаарч шагналын хоног олгох хуулийн зохицуулалт байдаг бөгөөд, хэрвээ сард 160 цаг ажилласан бол 10 хүртэл шагналын хоног олгодог. Судалгаанаас харахад, хоригдлуудын 90 гаруй хувь нь хөдөлмөр эрхлэх дуртай байгаагаа өөрсдөө хүлээн зөвшөөрдөг байна. Монгол улсын хэмжээнд нээлттэй, хаалттай дэглэмтэй нийт 21 хорих анги байгаагаас 3000 гаруй хоригдол, 1000 гаруй яллагдагч, 300 гаруй баривчлагдсан этгээд байгаа юм.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ