УИХ-д өргөн барьсан хуулийн төслөөрөө бус “33 тэрбум”-ын гэдгээрээ танигдсан Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүдэд холбогдох албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэг одоог хүртэл олны хараанд байгаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт ил болсон.
Г.Амартүвшин нь 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг толгой мэдэн гаргасан байдаг аж. Тухайн үеийн зээлдэгчдийнх нь дунд 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани гурван хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2018 онд автомашины засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн байгуулжээ. Тэднийг нэрлэвэл, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Глобал майнинг сервис” ХХК, Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар юм байна. Тэгвэл Улсын Бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээлэлд “Вертекс майнинг сервис” компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай овог нэгт Хассуурийн Хашчимэг гэгч ажилладаг ажээ. Х.Хашчимэг болон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар төрсөн ах дүү. Х.Ганхуяг нь “Хэра инженеринг”-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хера инвенстмент”-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг. Ийм ашиг сонирхол нэгтэй нөхөд улсын хөгжлийг дэмжих зорилготой Хөгжлийн хөгжлийн банкнаас их хэмжээний зээлийг авсан байгаа юм.
Уг хэрэгт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, өдгөө гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хөндөөд эхэлсэн юм. Энэт талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Аж ахуй нэгжид давуу байдал үүсгэж, улсад 33 тэрбумын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр намайг яллагдагчаар татсан юм байна. Гэтэл энэ зээлийн хэмжээ 16 тэрбум болж буурсан, 9.6 тэрбумын зээлийн хүү төлсөн. Анх барьцаалсан хөрөнгө нь хэвээрээ байна. Тиймээс хэрхэн хохирол учруулсан нь тодорхой биш байна. Тэгээд ч Хөгжлийн банк ч байна уу, арилжааны банк ч байна уу дангаараа шийдвэр гаргадаггүй. Зээлийн хорооны найман гишүүн хуралдаж байгаад хамтын шийдвэр гаргадаг. Тэр шийдвэрийг үндэслээд есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ТУЗ шийдвэр гаргадаг. Нийт 16 хүн шийдвэр гаргахад оролцдог. ТУЗ шийдвэр гарсан тохиолдолд гүйцэтгэх захирал шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй" гэлээ.
Хамгийн гол асуудал бол, “33 тэрбум”-ын хэрэгт холбогдсон нэр бүхий гурван гишүүнээс УИХ-ын гишүүн Г.Дамдинням сугарч үлдсэн явдал юм. Дээрх баримтаас Г.Дамдиннямын оролцоо, хамаарлыг бэлээхнээ харж болно. Гэтэл ганцаар сугарч, нөгөө хоёр нөхөд нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээ алдахдаа тулаад байна. Үүндээ ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд хийх ч, хэлэх үг ч байхгүй нь ойлгомжтой. Ийнхүү дуулиант “33” тэрбумын хоршил гурав бус хоёр хүнээр туг тахиад өнгөрөх юм биш биз...
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ