Монголчууд хулхидуулж хашрахгүй бололтой. “Жи Тайм”, “Бэлтэс мөрөн” гээд сүүлийн үеийн жишээнүүд, хохирсон олон мянган иргэн байхад өдгөө залгуулаад “FT GROUP” сүлжээ луйвар яваад эхэлжээ. Иргэд ч олноороо орж, сүлжээний энэхүү бизнест хөрөнгө оруулж, эргүүлээд тав, арван төгрөг өсгөж авсандаа баясаж, ойр дотны ах дүү, найз нөхдөө уруу татаж сууна.
Саяхан даа, хэрэг хуучраагүй байна. “Бэлтэс мөрөн”-гийн сүлжээ залилангийн луйварт аймгаараа хохирч, хамаг үнэтэй цайтай бүхнээ тавиад туучихсан. Хүүхдийнхээ ирээдүйд хэрэглэх мөнгө, хадгаламж дахь хөрөнгө, тэтгэврийн зээлээс гадна, орон сууц, автомашинаа хүртэл барьцаалан байгаа бүхнээ хуу хамаад сүлжээний бизнест оруулж, дээгүүрээ хэдхэн нөхөр хөлжиж, доогуурх нь өр зээлэнд ороод үлдсэн гашуун туршлага бий.
Гэтэл өнөөдөр ард түмний амьдрал ямар байгаа билээ.Удахгүй Сар шинийн баяр болно. Энэхүү хэрэглээнд дөрөөлөн энэ мэт сүлжээний луйврын бизнес “цэцэглэдэг”-ийн нэг “FT GROUP” аж.
Энэ удаагийн “FT GROUP” сүлжээ луйвар нь зорилтот бүлэг буюу гэртээ хүүхдүүдээ харж суугаа “Цалинтай ээж”-ээс өөр орлогогүй ээжүүд, ахмадууд, ядарсан иргэдийг түлхүү “онилж” байгаа аж.
Понзи схем бол хүн урьж, оролцуулна. Эхэндээ мөнгө авна. Эцэстээ өөрөө хохироод, урьж оруулсан хүмүүстээ адлуулаад дуусна. Харин хамгийн том акул буюу ашиг хүртэгч нь хэдхэн хүнд мөнгө амсуулсан болоод бүгдийг аваад оргож, зугтана. Энгийнээр бол чиний оруулсан мөнгийг бусдад ашиг болгож өгөөд чиний оруулсан хүний мөнгийг чамд ашиг болгож өгөх сүлжээ схем явдаг. Ийм бэлээхэн жишээ, Монголд ч өмнө байсан.
Тиймээс л мэддэг хүмүүс нь “Понзи схем сүлжээний луйвар шүү” гэж анхааруулсаар байгаа. Хулганын хавханд үнэгүй бяслаг байдаггүйтэй адилхан зүгээр сууж байгаад мөнгөө өсгөдөг тийм “тансаглал” байхгүй шүү,хүмүүс ээ.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ