Монголбанкны зүгээс төлбөрийн системийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлснээр Үндэсний брэнд ₮ картыг хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарцыг бий болгох зорилт тавьж ажиллаж ирсэн. Энэ зорилтын хүрээнд Монголбанк болон БНСУ-ын КТ Группийн охин компани болох “BC Card (БиСи карт)” байгууллага хооронд Харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан.Санамж бичгийг байгуулснаар манай улсын төлбөрийн картын зах зээл нэлээдгүй тэлэх, иргэд дотоодын ₮ картаараа олон улсад гүйлгээ хийх хөгжлийн дараагийн шатанд шилжих чухал алхам болсон гэж үзэж байна. Хамтын ажиллагааны энэ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон БиСи карт байгууллагын Ерөнхийлөгч Вон Сок Чой нар “Хамтран ажиллах гэрээ”-д 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Монголбанканд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд Үндэсний төлбөрийн системийн дэд бүтэц ялангуяа Банк хоорондын төлбөр тооцоо, Төлбөрийн картын программ, техник хангамжийг хөгжүүлж олон улсын жишигт хүрснээр дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагын төлбөрийн системтэй санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээ саадгүй дамжуулах боломж, нөхцөл хэдийнэ бүрдээд байна.Монголбанк нь Үндэсний брэнд ₮ картыг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг бэлгэдэн нэрлэж, банкуудтай хамтран гаргах ажлыг 2012 онд амжилттай зохион байгуулсан. 2022 оны байдлаар 2.4 сая ширхэг ₮ карт ашиглагдаж байгаа бөгөөд энэ нь нийт картын зах зээлийн 55 хувийг дангаараа эзэлж байна.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй