surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Монгол Улсын нэг иргэн 2522 ширхэг хувьцаа эзэмшсэнээр жилд хоёр сая, 5 ам бүлтэй айл 10 сая төгрөгийн ашиг хүртэнэ

Монгол Улсын нэг иргэн 2522 ширхэг хувьцаа эзэмшсэнээр жилд хоёр сая, 5 ам бүлтэй айл 10 сая төгрөгийн ашиг хүртэнэ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар нарын гишүүд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх, хяналтад нь оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж байгаа талаараа мэдээлэл хийлээ. 
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 40 хүртэлх хувийг ард иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа. 2012 онд Монгол Улс иргэдэд 1072 хувьцааг өгсөн байдаг. Тухайн үеийн Засгийн газар нэг иргэнд хувьцааны нэгж ашгийг оюутны төлбөрөөр, даатгалаар, бэлэн мөнгөөр өгсөн байдаг. Энэ дагуу эдийн засаг том эргэлтэд орж, хөгжлийн өсөлт 17 хувьд хүрсэн. ЭТТ-г жинхэнэ эздэд нь буюу ард иргэдэд тэгш хуваарилснаар мөнгө эздэдээ хүрч, эдийн засаг өссөний том нотолгоо энэ юм. 
Энэ удаагийн тогтоолоор  Монгол Улсын нэг иргэн 2522 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болж, 2014 оноос хойш төрсөн хүүхдүүд хувьцаа эзэмшээгүй байгаа. Үүнийг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл төрсөн нийт хүүхдэд эзэмшүүлэхээр тусгасан. Ингэснээр Монголын 3,3 сая иргэн маань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 40 хүртэл хувийг үнэ төлбөргүйгээр эзэмших эрх нь нээгдэх юм.  2522 хувьцааг нэг иргэн эзэмшсэнээр жилд ногдол ашгаасаа хоёр сая төгрөг авах боломжтой болно. Таван ам бүлтэй нэг өрх жилд 10 сая төгрөгийн ашиг авах нь. Ингэснээр иргэдийн амьжиргаанд дэм болох газрын доорх баялгийг тэгш эзэмших, нүүрсний хулгайг таслан зогсоох онцгой ач холбогдолтой төсөл юм.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “Эрдэнэс Тавантолгой” 10 тэрбумын нөөцтэй орд.Эхний удаад  нэг хүн хоёр сая төгрөгийн хувьцааны ногдол ашиг авна. Цаашаа үргэлжлээд Эрдэнэтийн тодорхой хувийг эзэмшүүлэх тогтоолын төсөл санаачилна. Бас Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, “Монросцветмет” “Салхитын мөнгөний орд”, “Эрдэнэс силвер” гээд хулгай нүүрлэсэн төрийн өмчийн байгууллагуудын ашгийг хэдхэн хүн хүртэж суудаг. Тиймээс шат дараатайгаар баялгийг ард түмэн эзэмшдэг, хяналтыг ард түмэн тавьдаг тийм эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг өнөөдөр тавьж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: -Биднийг нүүрсний хулгайчаар зарласнаас хойш хагас сар өнгөрч байна. Анх цочирдож хүлээж авсан. Тухайн үед байр сууриа илэрхийлж байлаа. Дараа нь жинхэнэ хулгайчдыг олъё гээд лобби бүлэг байгуулан ажиллаж байна. Анхны ажлын үр дүн өнөөдөр гарч байна. 40 хувь нь ард түмний мэдэлд очвол шийдвэр ард түмний төлөөлөлгүйгээр гарах ямар ч боломжгүй болно. Цаашлаад үнэ төлбөргүй олгож байгаа учраас худалдахгүй, шилжүүлэхгүй зарах боломжгүй гэсэн үг. Иргэн насан  туршдаа ЭТТ хувьцааг эзэмшээд, жил бүр хоёр сая төгрөгийг ашиг болгон авна. Цаашид ч өснө. Эрдэнэс Тавантолгой мөнгөний машин юм. Тиймээс та Монголд төрсөн бол, мөнгөтэй, мөнгөгүй ч бай алтан хувьцааны эзэн болж байгаа юм гэлээ.  

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1