*С.Эрдэнийн АН-ын даргын сунгаа өнөөдөр цахимаар болж, намынхаа даргыг тодруулна.
*АН-ын даргын сонгуулийг өнгөрсөн долоо хоногт явуулж, С.Баярцогт, З.Нарантуяа, Л.Гантөмөр нар өрсөлдсөнөөр Л.Гантөмөр дийлэнхийн санал авч, намын даргаар сонгогдсон. Харин өнөөдөр бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд материалаа өгөх бөгөөд бүртгэж авснаар АН-ын албан ёсны дарга болох учиртай.
*2022 оны дөрөвдүгээр сард АН-ын даргыг сонгох сунгаа орон даяар өрнөж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ж.Батсуурь нар 21 аймгийг тойрон сурталчилгаа хийн өрсөлдсөнөөр намын нийт гишүүний 96,3 хувь нь Х.Баттулгын төлөө санал өгч байв. Харин Улсын Дээд шүүх албан бус хэмээн Х.Баттулгыг бүртгэж аваагүй билээ.
Ар араасаа үргэлжилж буй дээрх үйл явдлууд АН завхарсныг намынх нь нэр хүнд шалдаа унасныг гэрчилнэ. АН ярихаар хэнийх нь гэх. Хэнийх нь ч байсан чадамжгүй, үнэт зүйлгүй болсноо тэд хүлээн зөвшөөрч чадахгүй, байсхийгээд л уйддаг юм уу хаашаа юм, АН-ын даргыг сонгох сонгууль, сунгаа явуулж “даажигнадаг” боллоо. Юуны сөрөг хүчин, тийм чадамжгүй болсон.
Энэ байдалд иргэд байтугай АН-ын гишүүдийн толгой бүр эргэж гүйцсэн. Анх Х.Баттулга боллоо гэж туг дарцаг болон хөөрцөглөж байлаа. Удалгүй АН-ын ҮБХ-ноос зохион байгуулсан санал хураалтаар Лу.Гантөмөр илүү оноогоор ялж, алга ташицгааж байв. Харин өнөөдөр С.Эрдэнийн АН-ын нөхөд даргаа сонгох сунгаагаа цахимаар явуулна. Харин өнөөдрийн АН-ын даргын цахим сунгаанд,
1. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат,
2. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан,
3. Ардчилсан намын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр,
4. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд,
5. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, Баянгол дүүргийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар
6. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн,
7. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүлээд байна.
С.Эрдэнийн АН-аас өгч байгаа мэдээллээр "Дүрмийн дагуу нэр дэвшигчдээс хамгийн олон санал буюу оноо авсан нэр дэвшигчийг Ардчилсан намын Их хурлаас батламжилсан тогтоол гаргаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ гаргана" гэлээ.
Улсын Дээд шүүх Л.Гантөмөрийг өнөөдөр АН-ын даргад бүртгэж авах эсэх, мөн С.Эрдэнийн даргын цахим сунгаа хэрхэн болж өнгөрч, даргаар хэнийгээ сонгох гээд тус намыг тойрсон чих дэлдийлгэм үйл явдлууд ид өрнөж байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн