Сүүлийн үед авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас прокуророос хилийн хориг тавих нь нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 822 иргэн энэ хоригт байна.
Задлаад үзэхэд эдгээр дотор “Нүүрсний”, “Хөгжлийн банкны” зэрэг хорь орчим албан тушаалтан байна. Харин үлдсэн 800 гаруй нь ШШГЕГ-т өр зээлтэй, тэр нь юун тэрбум, их наяд. Ипотекийн зээлийн арван сая, ББСБ-аас авсан зээлийн үлдэгдэл гурван сая, өдрийн зээлд дарлуулсан бизнес эрхлэгчийн өр 2,7 сая, Монголбанкны хар жагсаалтад орсон зэрэг шалтгаанаар иргэдэд ийнхүү хилийг хориг тавьжээ. Гурван саяын зээлээ төлж чадаагүй гээд хил даван зугтах уу. Хуулийн энэ мэт заалтыг эргэн харахгүй бол хөрөнгө мөнгөтэй нь нисээд явчихдаг, иргэд Эрээн орж бараагаа авчиръя гэхээр хорьчихдог байж болмооргүй байна.
Гэтэл эсрэгээрээ тэрбумтан, наядчууд нь ямар ч хориггүйгээр хил даван оргон зайлаад өдгөө гаднын улсад хэвтэж байна. Сингапурт ажлаар явна гэсэн эрхэм оргон зугтаад АНУ-д байна, хөлбөмбөг үзээд удахгүй очноо гэсэн нэгэн Сингапурт байна гэх мэдээлэл байнга гардаг ч тэдэнд хууль хяналтынхны гар хүрэхгүй. Харин жирийн иргэнд бол хилийн хориг тас. Энэ мэтэд мэдрэмжтэй хандаж, хил даван зугтаж тарвалзаж суугаа албан тушаалтнуудад л наад хориг чинь утгаараа үйлчилбэл яасан юм бэ.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо