Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Өндөр толгой хэсэг “Богдын гол”-ын усны халиа үүсэж, айлын гэр, автомашин усанд автсан дуудлагыг нэгдүгээр сарын 26-ний өдрийн 19.10 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид шуурхай ажилласнаар иргэн Г-ийн таван ханатай гэр, М.-ийн зургаан ханатай гэр усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлж, “Трак” маркийн таван тонн-ы даацтай автомашиныг 3.12 цаг ажиллаж, татан гаргасан байна.
Энэ мэт усны халиатай хэмээн анхааруулсан газар айл өрх дур мэдэн бууснаас усанд автах тохиолдол гарсаар байна. Хамгийн сүүлд гэхэд л, нийслэлийн Баянзүрх дүүрэгт айлууд усанд автан, тэр нь хөлдөн ОБЕГ олон цагаар ажиллаж байж хүмүүсийг гэр оронтой нь нүүлгэн шилжүүлж байсан билээ. Хүнд даацын автомашинаар мөсийг түрж, халиа тошио үүссэн газарт хүч тавин ажилласан ба нийт хохирол 330 саяар тооцогдож байсан билээ. Тиймээс хориглосон газарт айл, өрхийг дураараа буухгүй байхыг ОБЕГ сэрэмжлүүллээ.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ