surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан эрхмүүдийг “Гишүүн болмооргүй байна” гэсэн challenge-д нэгдэхийг уриаллаа

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан эрхмүүдийг “Гишүүн болмооргүй байна” гэсэн challenge-д нэгдэхийг уриаллаа

УИХ-ын гишүүн Н.Учралын Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль, Н.Энхбаярын нийтэд танилцуулсан шинэ Үндсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор Монгол Улсын  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр "Юу болоод байна аа. Албан тушаалтныг шүүмжилбэл шүүхэд дууддаг. "Сошиал орчинд хүний эрхийг гавлах"-ыг яаравчлан баталдаг. Бас шинэ Үндсэн хуулийн төсөл. Тэнэглэлд хязгаар байна уу. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүсийг УИХ-ын гишүүнээр шууд томилно гэсэн үү. Эхлээд нэг юм хэлчихье. Би тийм томилгооноос татгалзаж байна." хэмээн бичиж байлаа.

Мөн тэрбээр үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг challenge-д дуудсан байна. Ингэхдээ УИХ-ын гишүүнээр томилогдохгүй, шинэ Үндсэн хуулийн төслийг эсэргүүцэж байна гэсэн хаштагийг ашиглахыг уриалжээ. 

Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан эрхмүүд уг challenge-д нэгдэхгүй, байр сууриа илэрхийлэхгүй байх нь дэмжсэн гэсэн үг. Нийтэд ч ингэж ойлгогдоно хэмээн анхааруулжээ. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1