surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

АН биш ард түмэн хамгийн том сөрөг хүчин болжээ

АН биш ард түмэн хамгийн том сөрөг хүчин болжээ

МАН сөрөг хүчингүйгээр дураараа дургиж байгаа. Тиймдээ ч авлига, албан тушаалын хэрэг гаарч, хэдэн их наядаар нь идэж, уудаг болсон. Өдгөө авлигатайгаа тус намынхан тэмцэж байгаа ч олон жил бугшсан гэмт хэрэг тийм амархан цэгцрэхгүй. 

Олон нийтийн сүлжээнд иргэдийн дуу хоолойг боомилох хуулийг нийтээрээ хэдхэн цагийн дотор кноп дараад баталчих жишээтэй. Хүчтэйхэн сөрөг хүчинтэй бол МАН ийн дураараа загнаж чадахгүй. Хана мөргөнө, эсэргүүцэлтэй тулна. 

Харин Монголын ард түмэн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, төр, засгийг ажлаа хийхийг, Нүүрсний хулгайчдыг зарлахыг, Н.Учралын хуульд хориг тавихыг шаардсанаар үр дүнд хүрч чадсан. Нэг үгээр, АН-ын сөрөг хүчний үүргийг ард түмэн гүйцэтгэж байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1