Төмөр зам ХНН-ийн авлига, хээл хахуулийн томоохон сүлжээг эхнээс илрүүлж, орлогч дарга нь сейфэндээ 7,3 тэрбум төгрөгийг хадгалж байсныг ил болгосон. Уг хэрэгт Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Л.Халтарын эхнэр УБТЗ-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны төлөвлөлтийн инженер Ц.Ганзул холбоотой гэх мэдээлэл явсан билээ. Л.Халтар “Ц.Ганзул С.Батдөлийн дарга нь байснаараа буруутах ёсгүй. Миний эхнэр Ц.Ганзул төмөр замын сургууль төгссөн инженер хүн. Тээвэр зохион байгуулалтын албаны төлөвлөлт хариуцсан инженер хийдэг. Одоогийн эрхэлж байгаа ажил нь вагон хуваарилалт, хяналттай огт холбоогүй. Төмөр замд 30 орчим жил ажиллахдаа ямар нэгэн даргын ажилд томилогдож байгаагүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Зорилготойгоор тарааж буй худал мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг та бүхнээс хүсье” хэмээн өмөөрч суусан.
Тэгвэл Авлигатай тэмцэх газраас дэд сайд Л.Халтар болон түүний эхнэр Ц.Ганзултай холбоотой гомдол мэдээлэл ирүүлсэн. Шалгалтын ажиллагаа явж байгаа гэлээ.
Зорилготойгоор худал мэдээлэл тарааж байна хэмээж байсан дэд сайд Л.Халтар, түүний эхнэр Ц.Ганзул нарыг иргэдийн гомдлын мөрөөр Авлигатай тэмцэх газраас шалгаад эхэлжээ.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ