С.Эрдэнийн талын зохион байгуулсан АН-ын даргыг сонгох цахим сунгаанд УИХ-ын гишүүн Д.Ганбат 21027 саналаар ялжээ. Харин өөртөө ихээхэн итгэлтэй байсан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай 17828 хүний санал авч удаалжээ. Харин тэрбээр цахим хуудсаараа дамжуулан ийн мэдэгдлээ. Тэрбээр "Сая АН-ын даргыг сонгох сунгаанд оролцлоо. Ардчилсан нам ч одоо олон даргатай болчихоод байгаа юм. С.Эрдэнийн тал гэнэ үү, С.Эрдэнийн АН гэнэ үү сонгуулиа явуулсан. Түүнд нь би бас оролцоод ялагдчихлаа. Ялагдах нь ч яах вэ. Би бол ялж, ялагдаж явахыг мэддэг учраас нэг их тоогоод байх зүйл биш. Гэхдээ луйвар, булхайгаар ялагдах жаахан сонин юм байна.
Хамгийн гол нь эхлээд цахимаар санал хурааж байна гээд хувийг нь танилцуулаад л байсан. Тэгээд яг 12 цагт хаагаад л бүх юм харанхуй алга болчихсон. Том зааланд хүлээгээд сууж байтал дотоод сонгуулийн хорооныхон гэнэтхэн нэг бичиг авчирч ирснээ нэр дэвшигчдийн авсан саналыг гаргаж ирээд уншчихаж байна билээ. Үүнийг би гайхаад байгаа. Саналын дүнг бидэнд харуулаагүй. Тусгай өрөөнд Дотоод сонгуулийн хорооныхон дүнгээ харж, хурлаа хийж, гарч ирээд л Д.Ганбатыг 21027 хүний санал авч ялсан учраас даргаар сонгож байгаагаа хэлсэн.
Миний бие 18 мянга орчим хүний санал авсан гэсэн байх. Гэвч энэ нь Д.Ганбатынхаас 4000 хүнээр дутуу байсан. Ямартай ч, би саналын дүнд итгэхгүй байна. Учир нь, тэнд юу болж байгааг огт үзүүлээгүй.Эцэст нь хэлэхэд "Бидон" Д.Ганбат С.Эрдэнийн АН талаас сонгогдож байгаа юм байна” гэлээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй