НАМЭХ-ны Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр хуралдана. НАМЭХ Бага хурлаа оны өмнө хийхээр төлөвлөсөн боловч намын дотоод асуудал, хагаралтай байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр НАМЭХ хурлаа хийхээр төлөвлөсөн байсан ба энэхүү хурлаар Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо гэх нэрээ Социал Демократ Эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчлөхөөс гадна тэргүүнээ солихоор тохирсон байв.
Ерөнхий сайдын зүгээс холбоог Соёлын сайд Ч.Номинд өгөх тохироог хийж, харин одоогийн тэргүүн Д.Сарангэрэл албан тушаалаа өгөхгүй, үргэлжлүүлэн ажиллана хэмээн зөрүүдэлж, энэхүү талцлаас болж, НАМЭХ хурлаа хойшлуулахаас аргагүйд хүрч байлаа. Мөн Д.Сарангэрэл тэргүүний талд гараа өргөх бүсгүйчүүд цаг уурын ноцтой байдлын улмаас хөдөө, орон нутгаас ирж амжаагүй нь хурлыг хойшлуулах бас нэгэн шалтгаан болсон билээ.
Д.Сарангэрэл гишүүний хувьд суудлаа алдахгүйгээр эмэгтэйчүүдийн холбоогоо удирдаж, 2024 оны сонгуульд орох нь чухал юм. Тэгж чадвал намын жагсаалтын айргын тавд бичигдэхээс гадна гишүүний квотоо өвөртөлчихлөө л гэсэн үг. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжиж байгаа бол Ч.Номин сайдыг Ерөнхий сайд, харин шинэхэн сайд Х.Булгантуяаг Генсек зүтгүүлж буй. Тиймээс зөвхөн НАМЭХ-ны тэргүүний төлөөх өрсөлдөөн бус төрийн өндөрлөгүүдийн улс төрийн хоорондын тэмцэл болон өргөжөөд байна.
Ч.Номин сайдыг залуу үеийн төлөөлөл хэмээн дэмжигчид олон байгаа бол Д.Сарангэрэл гишүүнийг залуу үедээ зайгаа тавьж өг гэх эсэргүүцлийн мессеж ч их явна. Харин энэ дундаас Х.Булгантуяа гараад ирэх магадлалтай л юм.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй