“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд тавьсан хоригтой холбоотой асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай”, Кибер аюулгүй байдлын тухай зэрэг дагалдах таван хуульд бүхэлд нь хориг тавьсан. Ардчилал хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч Ерөнхийлөгчийн хувьд бүхэлд нь хориг тавих ийм шийдвэр гаргасан. Хүний эрхийг дордуулсан хуулийг хориглож, Монгол Улсын мөрдөж байгаа аливаа хуулийг хэлэлцэн батлахдаа тухайн эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүлэглэл, хуулийн этгээд, эрдэмтэн судлаач, ард иргэдийн оролцоог бүрэн хангаж байж, хэрэгжүүлэх ёстой.
Хоригийн хууль зүйн үндэслэлийн талаар Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал мэдээлэл өглөө. Тэрбээр “Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхтэй. Дээрх хуулийг хэлэлцэж эхэлснээс хойш хоёр хоногийн дараа батлуулсан байгаа. Иргэд, олон нийтийн оролцоог хангаагүй. Санал аваагүй дээр нь иргэд, байгууллага, хуулийн төслийг санаачлагчдад уламжилна гэдгийг тус тус зөрчсөн байгаа. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар хүлээн авсан өдрөөс хойш ажлын тав өдөрт багтаан хориг тавина гэсэн зохицуулалттай. Энэ хуулийн хугацаа хоёрдугаар сарын 1-ний өдөр дуусаж байгаа юм. Энэ нь Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхт халдах байдлаар зохицуулсан гэдгийг давхар хэлэхийг хүсэж байна.
Я.Содбаатар: Цахим орчинд гарч байгаа гэмт хэрэг эрс нэмэгдэж, садар самуунд уриалах, бусдын нэр төрд зохион байгуулалттайгаар халдах гэмт хэргийг бууруулах, хатуу тэмцэх зайлшгүй шаардлага бий. Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага ч бий. УИХ, Засгийн газар энэ чиглэлд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хэрвээ хоригийг УИХ хүлээж авахгүй тохиолдолд яах вэ?
-Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы завсарлагааны үед хориг тавьбал ажлын эхний 14 хоногт хоригийг хэлэлцэх ёстой. Гуравдугаар сарын 15-нд хаврын чуулган эхэлнэ. Хоригийг нийт гишүүдийн гуравны нэгээр хүлээж авдаг. Хоригийг хүлээж авах, авахгүй эсэх нь УИХ-ын бүрэн эрх. Бүхэлд нь хориг тавьж байгаа учраас хоёрдугаар сарын 1-нээс энэ хуулийн үйлчлэл түдгэлзэнэ.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ