Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А, Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн нэгдэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар, Ц, У, Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн нэгдэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн хоёрдахь хэсгийн 2.2-т зааснаар, В-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн нэгдэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт зааснаар буюу иргэдийг “НОСК, ТОСК-д ажилладаг хүн байгаа. Нийслэлийн орон сууц корпорацийн “Буянт-Ухаа 2” орон сууцанд хамрагдах цахим дугаарлалтыг урагшлуулж бүртгүүлж өгнө, уг орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн нэр бүхий 129 иргэнээс 831,388,000 төгрөгийг залилан авсан, Ө, Р нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн нэгдэх хэсгийг журамлан, тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасан Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүхээс иргэн А-г ганцаараа болон бусадтай бүлэглэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, зургаан жилийн хорих ял,
-Иргэн Ж, Ц, У, Л нарыг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлсөн байдал, хувийн байдлыг тус тус харгалзан Ж-ыг гурван жил хорих ял,
-Ц, У, Л тус бүрийг 10 сая төгрөгөөр торгох ял,
-Иргэн В-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
-Иргэн Ө, Р нарыг залилах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлсөн байдал, хувийн байдлыг тус тус харгалзан Ө-ийг нэг жил хорих ял, Р-ийг нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шийдвэрлэлээ.
Шүүхээс иргэн А, Ж, Ц, У, Л, В, Ө, Р нарыг гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, өөрт ноогдох хохирол төлбөрөөс хохирогчдод тодорхой хэмжээг төлж, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, хохирол, хор уршиг арилаагүй, тэдний ар гэрийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, ялгамжтай ял оногдуулав.
Дээрх нэр бүхий иргэдэд шүүх ялгамжтай ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхийн зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзсэн. Мөн шүүхээс төлөгдөөгүй хохирлыг шүүгдэгчдээс гаргуулж, хохирогчдод олгохоор шийдвэрлэжээ.
Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.БААТАР
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна