Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар томилогдсоноосоо хойш юу хийв. Юуг өөрчлөв гэх асуултыг түүнд даймаар байна. Иргэд ч ийн асуухыг хүсэж байгаа. Тэгвэл түүний буудал дээр автобус хүлээн зогсоо зураг сүүлийн үед сошиалыг “чимсэн”.
Сайд маань хөнгөн тэргээсээ татгалзаж, жирийн иргэдтэйгээ автобусаар зорчдог болоо юу гэх доог тохуу явсан ч үнэн чанартаа түгжрэлийг яаж бууруулъя даа хэмээн тархиа гашилгаж явжээ. Тиймдээ ч газар дээрээс нь гэгчээр замын хөдөлгөөний ачааллын зовлон, жаргалыг түлхүү мэддэгээр нь автоусны жолооч нартай тулахаар шийдсэн байна. Энэ талаар Ж.Сүхбаатар сайд “ Би Канадад нэг хэсэг амьдрахдаа бүтэн жил автобусаар явсан. Тэр гадаадыг больё гэхэд би Улаанбаатар хотод гишүүн болохоосоо өмнө Чингэлтэй дүүрэгт "Bluebus" компанийн автобусаар явж байсан. УИХ-д сонгогдож гарч ирээд хамгийн анх Нийтийн тээврийн газрын даргатай уулзаж, "Ажлаа автобусны буудлаас эхэлнэ" гэж хэлж байсан. Манай ээж нийтийн тээврийн удирдах газар насаараа ажилласан хүн. Би хүүхэд байхдаа автобусны жолооч нарын дунд өссөн. Автобусны жолоочийн амьдралыг мэддэг учраас хамгийн түрүүнд "Нийтийн тээврийн асуудал номер нэг юм байна" гэсэн. Тэгэхэд маш олон хүн буруу харж байна гэж шүүмжилсэн. Нийтийн тээврийн үйлчилгээний асуудалд хамгийн их санаа зовж байгаа хүн нь би. Тиймдээ ч автобусанд сууж, жолооч нартай уулзаж байгаа"гэв.
Үнэхээр сэтгэлээ чилээн нийтийн тээврийн үйлчилгээнд санаа нь зовнин автобусны жолооч нартай уулзан жаргал, зовлон ярьж яваа нь үнэн бололтой. Сайн мэддэгийн хувьд, дотор нь өссөний хувьд ингэж явсаар сайд маань нийтийн тээврийг нэг цэгцэлчих байх аа.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй