Чех улсад нөхөр, хүүхдийн хамт амьдарч байсан 25 настай монгол эмэгтэй Ц нь гэрээсээ гараад сураггүй болж, тус улсын цагдаагийн байгууллага, монгол иргэдийн хамт хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Харамсалтай нь, хоёр хоногийн дараа эмгэнэлт мэдээ дуулдаж, бүсгүйн цогцосыг хээрээс нохойгоо салхилуулж явсан иргэн олсон тухай мэдээлсэн юм. Бүсгүй төрөхөд хоёрхон долоо хоног дутуу байсан бөгөөд эмчийн хяналтад байжээ.
Энэ талаар Ческа Липа хотын хэвлэлүүд ид мэдээлж, бүсгүйн үхлийн нууц юу байв. Гаднын нөлөө байв уу. Гэр бүлийн хүнтэйгээ маргаантай байсан уу зэрэг олон таамаглал дэвшүүлж, шалтгааныг нь олохоор эрэн сурвалжилж эхэлжээ.
Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар, эмэгтэйн үхэл гаднын нөлөөгүй. Гэмтэж, бэртсэн, дээрэмдүүлсэн шинж тэмдэг үгүй. Тэгээд ч гар утас, хэтэвч зэрэг биедээ эд зүйл авч яваагүй хэмээн мэдэгдээд байгаа юм.
Талийгаачийн нөхөр одоогоор шокын байдалтай байгаа ба эхнэрээ салхилах гэж гарсан. Яагаад амиа алдсан талаар ямар ч таамаглал алга. Бид эв найрамдалтай амьдардаг. Эхнэр маань удахгүй төрөх дөхөж, сэтгэл санааны хувьд жаахан тогтворгүй байсан нь үнэн” хэмээн мэдүүлсэн байна.
Үхлийн шалтгааныг тодруулахын тулд задлан шинжилгээ хийхээр болж, ар гэрийнхнээс нв зөвшөөрөл хүссэн тухай Ческа Липа хотын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо