Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооноос зохион байгуулах хоёрдахь удаагийн сонсгол ирэх хоёрдугаар сарын 6-11-ны өдрүүдэд зохион байгуулах товтой юм. Энэ талаарх мэдээллийг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр өчигдөр өгсөн бөгөөд нийт 100 орчим гэрчийг дуудсан. Тэдний дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний хүүхдүүд "Түмэн хишигтэн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Намуун, Б.Номин, Б.Хүлэгт нарыг гэрчээр дуудахаар болсон юм.
Харин үүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин хэсэгтээ Тэргүүн хатагтай хэмээн нэрлэгдэж явсан Б.Намуун ихэд эгдүүцэн гэр бүлээ төлөөлж мэдэгдэл гаргажээ. Тэрбээр “Манай гэр бүл болон хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкны санхүүжилт бүхий Засгийн газрын төсөл, хөтөлбөртэй ямар ч хамааралгүй бөгөөд зээл аваагүй. Тиймээс худал мэдээлэл түгээж, нэр хүндэд халдсан тохиолдолд шүүхэд хандах болно” хэмээн далдуур заналхийлжээ.
Үнэхээр тийм л бол өмнөх гэрч нар шиг сонсголд ирээд асуудлаа яриад нэрээ цэвэрлээд ав л даа. Ямар үйлдлийг нь нэр төрд нь халдана гэж үзээд байгаа юм. Сонсголд гэрчээр дуудсаныг үү, олны өмнө гэрчийн тайлбар өгөх нь нэр төрд танд халдаад байна уу. Түүний энэхүү мэдэгдлээс заналхийлэл л үнэртэж, нэр төрөө авч үлдэхийн тулд ийнхүү яаран сандран шүүхээр далайлгалаа.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй